Нийгмийн

НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна

Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан энэ жил 5000 тонн үхэр, хонины махыг нөөцлөн бэлтгэж, өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн 386 хүнсний дэлгүүрээр борлуулж буй. Үнийн хувьд хонины махыг 13 мянга, үхрийн махыг 15 мянган төгрөгөөр борлуулж байна.

Төвийн 6 дүүрэгт нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байгаа. Гэвч зарим байршилд оочир үүссэн, иргэд хоорондоо маргалдах зэрэг асуудал гарч байгаа аж. Үүнийг нөөцийн мах борлуулж буй ААН, иргэдээс тодруулахад ченжүүд үймээн үүсгэж байгаа талаар хэлж байв.

Нөөцийн махны нөөцийн талаар НЗДТГ-ын ХМОНХХ-ээс тодруулахад "Нөөцийн махны худалдааг 5-р сарын 31-ний өдөр хүртэл зохион байгуулна. Нийслэлийн хэмжээнд нийт 386 дэлгүүрээр борлуулж байгаа. Мөн төвийн 6 дүүрэгт өргөтгөсөн худалдаа болж байгаа. Тухайлбал, ХУД-ийн 2-р хорооны гадна талбай, Тусгаар тогтнолын ордны гадна, Хангай хотхоны гадна талбайд болж байгаа. Өнөөдрийн байдлаар махны нөөц 3000 гаруй тонн байна" гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Нөөцийн мах тэр зарна гэсэн дэлгүүрт нь хэдхээн уут юм ирээл 5минутын дотор дуусчихаж байна! Нээх нөөцийн мах гээл сүртэй нэртэй?

Холбоотой мэдээ

Back to top button