BTS хамтлагийн шинэ цомог Billboard 200-г тэргүүлж байна
BTS хамтлагийн эргэн ирэлтийн цомог болох “ARIRANG” АНУ-ын Billboard 200 чартыг тэргүүлж байна. Ингэснээр тус хамтлагийн уран бүтээл цацагдсан даруйдаа Billboard чартын жагсаалтыг тэргүүлсэн долоо дахь тохиолдол боллоо. Өмнө нь “Love Yourself: Tear”, “Love Yourself: Answer”, “Map of the Soul: Persona”, “Map of the Soul: 7”, “Be” уран бүтээл болон “Proof.” Цомог цацагдсан даруйдаа жагсаалтыг тэргүүлсэн юм.
Billboard 200 нь тухайн долоо хоногт АНУ-д хамгийн алдартай байгаа цомгуудыг жагсаадаг. Жагсаахдаа цомгийн эквивалент борлуулалтыг авч үздэг байна. Эквивалент борлуулалт нь гурван зүйлсээс хамаардаг.
Цомгийг биетээр худалдан авах бүрд нэг эквивалент борлуулалт
Цомгийн дуунууд арван удаа борлуулагдах (TEA) тутам нэг эквивалент борлуулалт
Цахим платформ дээр цомог 1,500 удаа стрийм (SEA) хийгдэх бүрд нэг эквивалент борлуулалт
“ARIRANG” цомог 641 мянган цомгийн эквивалент борлуулалттай байгаа нь Billboard тус хэмжүүрээр жагсаалт гаргаж эхэлснээс хойш аливаа хамтлагийн хамгийн том амжилт болжээ.
Эх сурвалж: Yonhap news














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.