Селин Дион энэ намар Парист тоглолт хийж, эргэн ирнэ
Алдарт дуучин Селин Дион дөрвөн жилийн өмнө ховор төрлийн мэдрэлийн эмгэгийн улмаас тоглолт хийхээ зогсоож байсан. Тэгвэл тэрбээр намар Парис хотноо арван тоглолт хийж эргэн ирэхээ даваа гарагт /2026.03.30/ зарлажээ. Даваа гараг түүний 58 насны төрсөн өдөр байсан юм.
Тэрбээр Францын “France 2” сувагт ярилцлага өгөхдөө “Энэ жил амьдралынхаа хамгийн сайхан бэлгийг би хүлээн авна. Намар, есдүгээр сараас эхлээд би та бүхэнтэй дахин уулзаж, та бүхэнд зориулж дахин дуулна. Би догдолж, бага зэрэг сандарч байгаа ч хамгийн гол нь та бүхэнд талархаж байна. Та бүхэнд хайртай шүү, удахгүй уулзъя” гэжээ.
Өнгөрсөн долоо хоногт Парис хотын гудамжнуудад Селиний дууны гарчигтай зар сурталчилгаанууд үзэгдэж эхэлсэн юм. Постерууд тавигдсаны дараа Селин Парист тоглолт хийх гэж байна хэмээх цуурхал тархжээ. Тэр 2024 онд Парисын олимпын нээлтийн ёслолын үеэр дуулсан юм. Үүний дараа хүмүүс түүнийг удахгүй эргэн ирж магадгүй гэж таамаглах болсон байна. Түүний тоглолтын тасалбарын урьдчилсан борлуулалт дөрөвдүгээр сарын 10-нд эхэлнэ.
Эх сурвалж: BBC














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.