НИЙГЭМ

Оргодлыг Замын-Үүд өртөөний ачаа вагон хүлээлцэгч гурван ажилтан анх олжээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа Урьдчилан хорих 461 дүгээр ангиас хоригдлыг  өнөөдөр өглөө 06:00 цагийн орчимд  Дорноговь аймаг Замын-Үүд боомтоор ачааны вагонд нуугдан хил гарах оролдлого хийх гэж байхад нь Төмөр замын цэрэгжүүлсэн харуулын ажилтнууд шуурхай илрүүлэн баривчилсан талаар мэдээлэгдсэн билээ.

Гэвч оргодлыг "УБТЗ" ХНН-ийн Цэрэгжүүлсэн хамгаалалтын ангийн паркийн харуул Ү.Мѳнхбаяр анх илрүүлэн саатуулаагүй аж. Тухайн үед оргодлыг Замын-Үүд ѳртѳѳний ачаа вагон хүлээлцэгч нар болох Х, Ч, М нар албан үүргээ гүйцэтгэж явахдаа олсон байна.

Улмаар оргодол этгээд зугтах оролдлого хийсэн даруйд, барьж аван, УБТЗ" ХНН-ийн Цэрэгжүүлсэн хамгаалалтын ангийн паркийн харуул Ү.Мѳнхбаярт хүлээлгэн ѳгсѳн байна.

Үүний дараа харуул Ү.Мѳнхбаяр оргодолтой сээльфидэж цахим сүлжээнд байршуулсан аж.

Г.ҮҮЛТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button