Ираны дайны улмаас Азийн орнуудын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа буурчээ
Лхагва гарагт /2026.04.01/ нийтлэгдсэн “S&P Global”-ийн судалгаа Азийн олон орны үйлдвэрлэлийн үйл ажиллагаа гуравдугаар сард буурсныг харуулжээ. Ираны дайны улмаас газрын тосны үнэ өсөж, олон улсад тодорхойгүй байдал нэмэгдсэн нь үйлдвэрлэл дээр тулгуурладаг Азийн орнуудад хүнд тусаж байна.
Ормузын хоолойгоор дамждаг нийт газрын тосны 80 орчим хувийг Азийн орнууд худалдаж авдаг. Тиймээс Ираны дайн Азийн орнуудад хамгийн хүнд тусаж буй. Тус судалгаа Азийн бодлого боловсруулагчдад томоохон сорилт тулгараад буйг харууллаа.
Индонез, Вьетнам, Тайвань, Филиппин зэрэг орны үйлдвэрлэлийн үйл ажиллагаа гуравдугаар сард саарчээ. Энэ нь Ойрх Дорнодын мөргөлдөөн бизнесүүдэд хүндрэл учруулж эхэлснийг харуулж байна. Судалгаагаар Индонезийн худалдан авагчдын менежерүүдийн индекс (PMI) хоёрдугаар сард 53.8 байснаас энэ сард 50.1 болж, Вьетнамынх 54.3 байснаас 51.2 болж тус тус буурчээ.
Японы үйлдвэрүүд ч мөн адил газрын тос, байгалийн хийн үнэ өссөний улмаас зардлын дарамтад өртөж байна. Тус улсын үйлдвэрүүдийн зардлын өсөлт гуравдугаар сард сүүлийн 19 сарын хамгийн дээд түвшинд хүрчээ.
Мөн Японы үйлдвэрлэлийн PMI хоёрдугаар сард 53.0 байсан бол гуравдугаар сард 51.6 болж буурав. Ойрх Дорнодын дайн эрчим хүч, түүхий эдийн үнийг өсгөснөөс гадна иений ханш сулрахад хүргэж байна. Япон үйлдвэрүүдийн зардал гуравдугаар сард 2024 оны наймдугаар сараас хойш үзэгдээгүй хурдаар өссөн байна.
“RatingDog”-оос гаргасан БНХАУ-ын үйлдвэрлэлийн худалдан авалтын менежерүүдийн индекс хоёрдугаар сард 52.1 байсан бол гуравдугаар сард 50.8 болж буурчээ. Энэ нь шинжээчдийн таамаглаж байсан 51.6-аас бага үзүүлэлт байв. PMI 50-аас дээш үзүүлэлттэй байх нь үйлдвэрлэлийн салбар тэлсэн гэсэн үг.
S&P Global Market Intelligence-ийн эдийн засаг хариуцсан дэд захирал Аннабел Фиддес "Дайны нөлөөгөөр дэлхийн эдийн засгийн төлөв байдалд тодорхойгүй нөхцөл үүсэж, бизнес эрхлэгчдийн итгэл буурлаа. Үүнээс болоод компаниуд шинээр ажилд авах болон худалдан авалт хийхдээ илүү болгоомжтой хандаж байна" гэжээ.
Харин Өмнөд Солонгос улс бусдаасаа ялгаатай байлаа. Олон улсад хагас дамжуулагчийн эрэлт нэмэгдсэний ачаар тус улсын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа гуравдугаар сард сүүлийн дөрвөн жилд үзэгдээгүй хурдтай өссөн аж.
Ираны дайнаас үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Азийн орнууд эрчим хүчний аюулгүй байдлаа хангахын тулд янз бүрийн алхам авч байна. Тодруулбал, иргэдээ гэрээс ажиллахыг уриалж, нүүрсний цахилгаан станцуудын хүчин чадлаа нэмэгдүүлэх болсон билээ.
Эх сурвалж: Reuters














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дайн хаа хол юм шиг атлаа эдийн засаг дээр шууд нөлөөлж байна даа
Газрын тос өсөхөөр хамгийн түрүүнд үйлдвэрүүд л цохилт авдаг нь үнэн
Япон хүртэл зардлын дарамтад орж байхад жижиг улсууд бүр хэцүү байх даа
Дайн зөвхөн фронт дээр биш эдийн засаг дээр илүү хүчтэй мэдрэгддэг юм байна
Эрчим хүчний хараат байдал ямар аюултайг дахин харуулж байна
Азийн орнууд хамгийн их хамааралтай болохоор л ингэж савлаж байна
Энэ байдал удаан үргэлжилбэл барааны үнэ дагаад өсөх нь тодорхой
PMI буурсан гэдэг чинь эдийн засаг саарч байгааг л илтгэж байна
gazriin tosnii une usuhuur buh yum dagaj savladag ni unen
PMI buurah ni uildverlel saarch baigaagiin tod jishee
dainaas bolj businessuudiin itgel buurj bn gedeg ni medregdej bn
erchim huchnii ayuulgui baidal hamgiin chuhal ni gedgiig haruulj bn
ulsuud ireeduid iim ersdelee bagasgah bodlogo hiih heregtei yum bn
Цайхын муу цас цагийн муу дайн гэж
Odoo uulan manaih garj irwel hereglegch olon boloh bhgvi yu
Юун Ираны дайн, энэ чинь АНУ-ын дайн. Зионистуудын дайн.