16 нас хүрээгүй хүүхэд скүүтер, мопед жолоодсон бол асран хамгаалагчийг ₮400 мянгаар торгоно

Энэ сарын 10-ны өдрөөс буюу ирэх баасан гарагаас скүүтер, мопед, унадаг дугуй зэрэг хоёр дугуйт тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож эхлэх юм. Улмаар унадаг дугуйн замаар цахилгаан скүүтер, мопед зорчих боломжтой. Хэрэв дугуйн зам байхгүй тохиолдолд зорчих хэсгийн баруун хөвөөгөөр явах дүрэмтэй бөгөөд явган хүний замаар цахилгаан скүүтер, мопедийг явуулахгүй аж.
Түүнчлэн түрээсийн скүүтер, мопед ашиглах үйлчилгээг 16 нас хүрээгүй хүүхдэд үзүүлэхгүй байх зохицуулалт хийгдсэн байна. Үйлчлүүлэгчдийн мэдээллийг E-Mongolia нэгдсэн системтэй холбох бөгөөд насны хязгаарлалтыг системээр хянах аж. Хэрэв 16 нас хүрээгүй хүүхэд скүүтер, мопед жолоодсон тохиолдолд түр саатуулах буюу журамлах, хууль ёсны асран хамгаалагчийг 400 нэгж буюу 400,000 төгрөгөөр торгох юм. Мөн мотоцикл болон "А" ангиллын тээврийн хэрэгслийг насанд хүрээгүй хүүхэд унаж замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд эцэг эхэд хариуцлага давхар тооцох юм байна.
Хэрэв эцэг эхчүүд 16 нас хүрээгүй хүүхдэдээ цахилгаан скүүтер, мопед худалдан авч өгсөн, эсвэл өөрийн бүртгэлээр E-Mongolia системд нэвтрэн хүүхдэдээ скүүтер түрээсэлж өгсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу 100 нэгжээр 100,000 төгрөгөөр торгох арга хэмжээ авахаар болжээ.
Б.АЗЖАРГАЛ














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
zuw taarsn duguin zamaa barichij chdku bj hun torgoh ymaal ehend ni yrih yma undur huglijtei ornuudad bolj bga ym mongold l bolku bh ym
Arai nsn 16 hvreegvi bol blhgvv gej bhshg aygvv ywjil baiwal boloo ym bishv
Зөв новшнуудыг дүрмэнд нь оруул дугуй аваад унаж чадахгүй алцагнасан гичийнүүд
Like2
Яг зөв.