НИЙГЭМНийгэм мэдээ

О.Уламсайханы биед халдсан Д.Доржсүрэн 720 цаг нийтэд тустай ажил хийнэ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг орлогоо нотолж, огцрохыг шаардсан "Огцрох амархан" жагсаалыг зохион байгуулж байсан "Ноорог"-ийн О.Уламсайханы биед халдаж, хүнд гэмтэл учруулсан Д.Доржсүрэнд холбогдох хэргийг анхан шатны шүүх хэлэлцэж, шийдвэрээ гаргасан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.

Тодруулбал, иргэн О.Уламсайханыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 11-ний /2025.11.11/ өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэр бүхий хотхонд иргэн 38 настай Д.Доржсүрэн гэгч нь хутгалж, хүнд гэмтэл учруулсан байдаг. Улмаар үл ялих зүйлээр шалтаглан бусдыг хутгалж, гэмтэл учруулсан Д.Доржсүрэн гэх иргэнийг прокуророос Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу эд хөрөнгө устгах, гэмтээх гэх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг.

Харин тус хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх өнгөрсөн хоёрдугаар сарын 03-ны өдөр хэлэлцэж, шүүгдэгч Д.Доржсүрэнг иргэн О.Уламсайханы биед халдаж, гэмтэл учруулсан, эд хөрөнгө устгаж, гэмтээсэн гэм буруутайд тооцож, түүнд хоёр сая төгрөгөөр торгож, 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оноосон юм.

Тэгвэл шүүгдэгч Д.Доржсүрэн нь анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаагүй байна. Товчхондоо, иргэн О.Уламсайханы биед халдсан Д.Доржсүрэнг 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял хүчин төгөлдөр болжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ муу ноорогийн бацааныг нэгмөсөн моорогт явуулчихгүй дээ, харамсалтай юм.

Иргэн
Иргэн

Хөөрхий энэ залуу нэг л их цонхигор царайтай өвчинтэй юм шиг харагддаг шүү биеээ бодож эрүүл болоорой

Иргэн
Иргэн

Камер харж байхад энэ нэг юм навсаганаад өөрөө өдөөд бүр гэр лүү нь орсон. Гайтай юмнууд хүнд гай болоод

Холбоотой мэдээ

Back to top button