СпортСПОРТ

Боксын Азийн аваргын төлөө Манай улсын хоёр тамирчин тулалдана

"Улаанбаатар-2026" Ази тивийн аварга шалгаруулах боксын тэмцээн Монгол улсад зохион байгуулагдаж байна. Тус тэмцээнд 26 орны шилдэг боксчид оролцож байгаа бөгөөд эрэгтэй, эмэгтэй нийт 20 жинд аваргуудаа тодруулна.

Шигшээ шатанд 11 улсын тамирчид алтан медалийн төлөө өрсөлдөх бөгөөд Монгол Улсаас хоёр тамирчин финалд шалгараад байна. Тухайлбал, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Э.Номундарь Вьетнам болон Казахстаны тамирчдыг ялж, аваргын төлөө Энэтхэгийн дэлхийн аварга Минакши Хүүдатай тулалдахаар болсон. Харин эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд Х.Билгүүнсайхан Японы боксчин Руи Ямагүчитай алтан медалийн төлөө өрсөлдөнө.

Мөн манай багийн бусад тамирчид амжилттай оролцож, эмэгтэйчүүдийн 60 кг-д М.Намуун, эрэгтэйчүүдийн 75 кг-д Г.Далай, 85 кг-д Д.Бариахаан нар хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлээд байна.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button