СПОРТ
Өнөөдөр манай дөрвөн бөх медалийн төлөө барилдана
Киргизстан улсад кохион байгуулагдаж буй чөлөөт бөхийн 2026 оны Ази тивийн аварга шалгаруулах "Бишкек-2026" тэмцээн дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.
Өнөөдөр манай дөрвөн бөх медалийн төлөө барилдах хуваарьтай. Тодруулбал,
- 76 кг-ийн жинд зодоглож буй ДАШТ-ий мөнгөн медальт Э.Даваанасан эзэн орны бөх Медет Айперитай аваргын төлөө хүч үзнэ
- 68 кг- ийн жинд ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Э.Дэлгэрмаа хүрэл медөлийн төлөө Казахстаны домогт бөх, "Бээжин-2008" олимпын наадмын хүрэл медальт, 2007, 2010 оны ДАШТ-ий мөнгө, 2009 оны ДАШТ-ий хүрэл медальт, Азийн хошой аварга, мөнхүү тэмцээний хошой мөнгө, хүрэл медальт, Азийн наадмын аварга Елена Шалыгинатай өрсөлдөнө.
- 59 кг-ийн жинд ОУХМ Х.Болортуяа Энэтхэгийн Неха Нехатай хүрэл медалийн төлөө барилдана.
- 55 кг жингийн тамирчин О.Ариунзаяа БНСУ-ын бөх О Жон Бинтэй хүрэл медалийн төлөө хүч үзнэ.
Д.ХАДААН










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.