НИЙГЭМЭнтертайнмент

Дуучин Б.Амархүү, О.Ариунзул нар оюуны өмчийг зөвшөөрөлгүй АШИГЛАСАН хэргээр шүүхэд дуудагджээ

Дуучин Б.Амархүү, О.Ариунзул нарыг "Cool love" дууг 13 жил зөвшөөрөлгүй ашиглаж, ашиг хүртсэн гэж шүүхэд гомдол гаргасныг анхан болон давж заалдах шатны шүүх хэлэлцжээ. Энэ талаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс тойм мэдээлэл гаргажээ.

Тус мэдээлэлд "Э.С нь Оюуны өмчийн газрын Хяналт шалгалтын газарт хандан “2012 онд Б.Амархүүгийн найз бүсгүйн хүсэлтээр хайрын сэдэвтэй дууны үг бичиж тус бүтээлийг дуучин Б.Амархүүд өгсөн. Гэтэл миний зөвшөөрөлгүйгээр 13 жилийн турш тасралтгүй ашиглаж, ашиг хүртэж, сануулга анхааруулгыг үл тоож миний зохиогчийн эрхийг зөрчсөн, тус үйлдэл нь Зохиогчийн эрхийн тухай хуулийг зөрчиж байгаа тул цаашид зохиогчийн зөвшөөрөлгүй аливаа хэлбэрээр ашиглахыг хориглох, өөрт учирсан эдийн засгийн хохиролд 35 сая төгрөг гаргуулах, зөвшөөрлийн нөхцөлийг тогтоох, хуулийн хариуцлага тооцож өгнө үү” гэх өргөдөл гаргасны дагуу 2025 оны аравдугаар сард зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж мөн оны арваннэгдүгээр сард шийтгэлийн хуудсаар зохиогчийн эрхийн зөрчилд 500 мянган төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан. Б.Амархүү нь тус шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гарган маргасан.

Б.Амархүү өөрийн эхнэр О.Ариунзулын хамт "Сool love" гэх дууг 2012 онд дуулсан, 13 жилийн хугацаа өнгөрсөн энэ хугацаанд гомдол гаргаагүй, төлбөр төлөн дууныг үгийг захиалгаар бичүүлсэн зохиогчийн зөвшөөрлийг авсан, дууны аяыг Б.Амархүү миний бие зохион Э.С-тэй хамтарсан уран бүтээлийг гаргасан, зөрчлийг бүрэн тогтоож, ажиллагаа хийгээгүй, Зохиогчийн эрхийн тухай хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй хэмээн маргасан.

Анхан шатны шүүх: Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон хариуцагчийн тайлбараас үзэхэд зөрчлийг хэзээ, хэрхэн гаргасан гэж үзсэн, түүнээс үүдэн дээрх хуульд заасан зөрчил шалган шийдвэрлэх хугацааг хэзээнээс тооцсон болох нь тодорхойгүй мөн зөвшөөрөлгүйгээр ашигласнаас үүссэн хохирлын төлбөр, орлогын хувь, ёс суртахууны хохирол гэж нэхэмжилсэн байхад түүнийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, гомдол гаргагч нь Зохиогчийн эрхийн тухай хуулийн ямар зүйл, заалтыг зөрчсөн болохыг тодорхойлоогүй, шийтгэлийн хуудсанд заагаагүй, эдгээрээс дүгнэхэд хариуцагч зөрчлийн бодит нөхцөл байдлыг тогтоох, түүнийг тогтооход ач холбогдол бүхий ажиллагааг явуулах, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ хэрэгжүүлээгүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг дутуу хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна гэх агуулгатай дүгнэлтийг хийж дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүх: Анхан шатны шүүх хуулийг зөв хэрэглэж маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, тус шийдвэрийг өөрчлөх болон хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна гэх дүгнэлтийг хийж шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ" гэжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
32 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Ахмад настан
Ахмад настан

Муу найз байна гэнэт ухаан орж гэнэ дуучин дуулахгүй бол хэн ч мэдэхгүй бишүү

Зочин хн
Зочин хн

Нэгнийхээ мууд дурлаад арай гайгүй амьдраад ирэхээр нь атаархдаг юмуу ,хаашааюм,сайн яваад нь баярлах ёстой байтал,13 жил алдаж онож л явахад нь туслаагүй байж,яршиг л байна,35 сая ч гэх шиг ичиж амьдар,

Зочин
Зочин

Ёстой ичдэггүй юм байхдаа түмний хараал идэж увайгүй муу хар атаархагч идэж амьдар

Зочин
Зочин

Хэхэ тиим бишээ, та нарын эзэмшлиин оюуныс өмч, болон биет өмчииг , боломжуудыг хэн нэгэн олон жил ашигласаар ирсэн бол, та нарын дургүй хүрэхгүй гомдоллохгүй байж чадхуу, өөрсөд дээрээ тусгаж эргэцүүл, Яг одоо цаана чинь, та нарын нэр дээр эзэмшилтэй өмчлөлтэй, газар байшин , орон сууц, хөдлөх болон, үл хөдлөх хөрөнгүүдииг хэн нэгэн дураараа _ зөвшөөлгүй олон удаа ашиглаад эзэмшээд өмчилчихсөн яваан биш биз, яг одоо та нар аав ээж эмээ өвөө ах эгч нараасаа сайн асуу ❗️ миний нэр дээрхи эзэмшлийн ямар ямар, эд хөрөнгө хаана юу юу байгаа вэ гээд, аав ээжээсээ ОДОО ЛАВЛАЖ АСУУЖ ТОДРУУЛЖ ЭХЛЭ ????????????‍♂️

Зочин
Зочин
Reply to  Зочин

Мэдрэл минь эд материал чинь өөр зүйл. Харицуулах зүйлээ ядаж мэддэг бай.

Зочин
Зочин

оюнуы өмчөө албан ёсоор бүтгүүлээгүй бол авч хэлэлцэхгүй шүү

Зочин S
Зочин S

Дууны үг захиалгаар бичүүлээд мөнгийг нь төлсөн бна тэгэхээр худалдаад авсантай агаар нэг бус уу? Тэр үгэнд өөрөө ая хийгээд дуу болгосон болохоор харин ч Амархүүгийн оюуны өмч болдоггүй юм уу? 13 жил үг зохиогч юу хийж явсан юм. Хүнийг алдсан дээр нь дэвслэх гээд ядчих юмаа.

Зочин
Зочин

олон жил юу хийж явсан юм вээ хөөн хэлэлцэх хугацаа дууссан юм биш үү

Нянгар
Нянгар

Амархүү аяыг нь зохиосон юм бол өөрөө зохиогч нь байна шүү дээ. Үг зохиосон этгээдэд Битгий хуц гэж хэлэх хэрэгтэй!????????

Даин дэмжихгүи шүү
Даин дэмжихгүи шүү

Хүнээр дуулуулахгүи юм бол бити ил блга цааш нь хураа
Яршиг, зүгээр баилга наад залуугаа.хачин хачин юм сэдээл суухиин монгол хүн мөн үү

Зочин
Зочин

Өлөн гөлөг мөнгийг нь өгөөд үг бичүүлсэн байхад бас мөнгө нэхнэ гэнэ ээ хаха.жинкэнэ золбин пязда байна даа.

Сонордогч.
Сонордогч.

,

Хорчин
Хорчин

ЗАА СҮЛТЭЙШТ ИНГЭЖ ХЭЛЭЛДЭЖ БАЙХААЛ ЗҮГЭЭЛ АЛГАЛЫН УТАА БОЛГИЛСООН МАЛЧНАА ГЭЛТ ТӨЛСӨӨН БИ АТАЛ ХЭЭЛ НУТГАА ӨЛГИЙ МИНЭЭ ГЭЖ САНАДАГ Ч ГЭХ ЮМ УУ? УУЛЫН НУГАД ЧАМТАЙГАА УЛУУЛ ШИГ НАВЧААЛ ҮНСЭЛДЭЭД САЛАН ГИЙСЭН НАМУУН ҮДШЭЭЛ САЙХАН ЧИНИЙХЭЭ ХОЁЛ ХӨЛИЙН МӨЛӨН ДЭЭЛЭЭ ТОХООД БАВЖ Л ЖАЛГАЖИЙНАА ГЭЭД ДУУЛААЧЭЭЭЭЭЭЭЭЭ

Зочинзочин
Зочинзочин

Атаархуу хог байжээ.Үгийг нь ая хийгээд олон жил дуулаад явсан юманд үхдэл царайлах гэжЭ.С нь дэндүү хүн чанар,соёл алга.түүнд зөвхөн шунал байна.

Сонордогч.
Сонордогч.

Хайран хүүхэд

Сонордогч.
Сонордогч.

Хайран хүүхэд 1 орсон газраа санаж л дээ

Zochin
Zochin

Uursdud ni zoriulj buteesen bolhoor duulj bolohl yum bishuu?

Иргэн
Иргэн

Амархүү соёлтой ухамсартай залуу ийм юм нийтлэх хэрэггүй.

Даин дэмжихгүи шүү
Даин дэмжихгүи шүү

Мөнгө хэрэг болсон юм блгүи гажиг

Зочин Зочин
Зочин Зочин

За яршиг аа нийтэд зориулсан юм бг биз дээ. Муухай гэдэг нь. Хэн ч дуулна штэй. Жирийн иргэд дуулахаар бас болохгүй юу

Зочин Зочин
Зочин Зочин

Хэн ч дуулна штэй

Зочин
Зочин

Ямар шуналтай муухай найз вэ Мөнгийг нь өгөөд бичүүлж Бас аяыг нь өөрөө хийж Одоо юу авах гээд бгам бэ

Туяа
Туяа

Үгийг эь зохиож өгсөн.Тэгснээ 13 жмл юу хийж явсан юм.Олны хүртээл болгосон байна

Зочин
Зочин

Хар тамхичин гомо лалар, янхан хүүхэн хоёр таарчдээ...
Энэ хар тамхичин шоронгийн бандийг одоо сонсоод үзэж хараад од болгоод байдгаа болимоор байнөө бусад улсад бол аль хэдийн газарт булагдчихсан...сда

Иргэн
Иргэн

ҮГИЙГ НЬ ЗАХИАЛЖ БИЧҮҮЛЭХДЭЭ МӨНГИЙГ НЬ ТӨЛСӨН ЮМ БОЛ ХУДАЛДААД АВСАН БАЙНА Ш ДЭЭ. ӨӨРӨӨ АЯ ХИЙГЭЭД ДУУЛСАН БНА. АМАРХҮҮ МАРГАЛДАХ НЬ ЗӨВ, 500,000-Р ТОРГОХ ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ОЙЛГОХГҮЙ ЮМ БНАА.

Зочин
Зочин

ёстой сонсоочгүй дуу байна

Munkh
Munkh

Amarhuug oroldoj yahgeeb muu uls sain humuusees hol ybbal zugeer!

баас
баас

Мансуурлаар л

МАН
МАН

Амархүү лалар засрахгүй пизда юмаа, хар тамхи, мансуурахыг эсрэг гээд клип видео хийгээд байсан яасан хар тамхи шаана, мансуурна, оюуны өмч хулгайлна засрахгүй муу пизданы лалар юм даа, боёкотт хийгээч энэ пздаг

Зочин
Зочин

Амархүү хүмүүжээгүй юм уу

Иргэн
Иргэн

Энэ залуу маань мансуурхаа больсон нуу

Зочинgajig
Зочинgajig

Har tamhichin deerees ni bas hulgaich..butehgui ee

Холбоотой мэдээ

Back to top button