НийгмийнНийгэм мэдээ
"The Mongol Khan" комик Испанийн 2000 гаруй номын дэлгүүрт худалдаалагдаж байна
Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн "Тамгагүй Төр" зохиолоос сэдэвлэн бүтээсэн "The Mongol Khan" комик ном испани хэлнээ орчуулагдан гарсан бөгөөд Испанийн хамгийн том номын дэлгүүр болох Casa del libro -н бүх салбарууд болон El Corte Inglés их дэлгүүр зэрэг 2000 гаруй номын дэлгүүрээр худалдаалагдаж байгаа аж. Ингэснээр Испани улсаас эрхлэн гаргасан хамгийн анхны монгол комик ном гэх нэгэн түүхийг бүтээжээ.
Тус комик ном одоогоос хоёр жилийн өмнө буюу 2024 оны гуравдугаар сард Монголд худалдаанд гарч эхэлсэн бөгөөд төслийн санаачлагчид Англи, Испани, Латин Америк, Сингапур зэрэг улсад түгээн дэлгэрүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулж буй.
Д.ХАДААН











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.