НийгмийнНийгэм мэдээ

Боловсролын үнэлгээний төв сурагчдыг нууц амрагийн тухай эх дээр ажиллуулжээ

Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад элсэн суралцагчдын эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшин тогтоох зорилгоор элсэлтийн ерөнхий шалгалтад оролцох сурагчид Монгол хэл бичгийн шалгалт өгдөг. Хэрэвзээ тус шалгалтад тэнцээгүй буюу 400 дээш оноо аваагүй шалгуулагч элсэлтийн ерөнхий шалгалт өгөх боломжгүй. Гэхдээ хэл бичгийн шалгалтыг хэдэн ч удаа өгөх боломжтой бөгөөд тэнцсэн буюу 400 дээш оноо авсан тохиолдолд ЭЕШ өгөх эрхтэй болдог.

Хэл бичгийн шалгалтыг Боловсролын үнэлгээний төвөөс зохион байгуулдаг бөгөөд энэ сарын 9, 10-нд боллоо. Тэгвэл тухайн шалгалттай холбоотой асуудлууд цахим сүлжээгээр хөврөв. Жилийн бүрийн ЭЕШ болон хэл бичгийн шалгалт араасаа ямар нэгэн асуудал чирдэг жишиг тогтох нь. Энэ жилийн тухайд 12-р ангийн шалгалтын "А" болон "B" вариантад ижил эх зохиол орж ирсэн нь Төрийн шагналт зохиолч Ц.Доржготовын "Нохой гэрт хүн урдаггүй" өгүүллэг байв. Тус өгүүллэг нь сурагчдын нас, сэтгэхүйд огт тохирохгүй болохыг багш нар, эцэг эхийн төлөөллүүд шүүмжлэв.

Энэ талаар салбарын сайд Л.Энх-Амгалан "тус өгүүллэгийг бүтнээр нь оруулаагүй, зөвхөн уран яруу хэллэгтэй хэсгийг нь сонгон авсан. Арай ч нөгөө айхтар хэсэг рүү нь ороогүй юм байна" хэмээн цахим хуудаснаа мэдэгдсэн. Тэгвэл шалгалтад орсон тус эх "Өдөржин хамт архидсан нөхдөөсөө Түгжав гэнэт салж, тууврын мал тууж одсон Донойнх өөд яралзуулахад, ухаа зээрд морь нь оройн наранд гал адил цоролзож байна" хэмээн эхэлнэ. Цаашилбал "Донойн гэргий Хандмаа гэрээсээ гарч нохойгоо хорихоор гүйх замдаа үс гэзэг, дээл хувцсаа янзалж явна. Тэрбээр нохой руугаа гүйж очоод "Хол яв! Байтлаа гэрт хүн буулгахгүй нь уу" гэж зандрахад хар нохой арга буюу нохойн ёсоор эзнийхээ өмнө газар хэвтээд хүлцэнгүйгээр гийнан мөлхөх авч үзэн ядсан уур нь багтаж ядан хахаж цацна. Түгжавыг уяанаас морио уяад гэр өөд явахад хар нохой хүзүүвчнээсээ зуурсан Хандмааг чирч хоолой хяхтнуулан зүтгэхэд эзний хормой ярагдаж хоёр урт цагаан гуя гялалзан урагш хөвчлөн жийгээд нойтон газар онгилон улдав" хэмээн үйл явдал үргэлжилнэ.

Угтаа тус өгүүллэгт гэрийн эзэн Донойг эзгүй хойгуур Түгжав нууц амраг болох Хандмаа дээрээ очиж буй тухай өгүүлэх аж. Үүнийг сурагчид уншиж 10 асуултад хариулах бөгөөд тус бүр хоёр оноотой юм байна. Нийт 50 оноотой тус шалгалтын 20 оноог өгөгдсөн эхийг уншиж асуултад хариулж авах даалгавартай. Энэ талаар шалгалт өгсөн сурагчаас тодруулахад "Чамд ширүүлэхгүй бол өөр хэнд ширүүлэх вэ гээд зургар хар нүдээ маяглуулав" хэсгээр дүрийн сэтгэлийн ямар өнгө аяс илэрч байна вэ" гэсэн асуулт байсан. Мөн "Түгжав дүрийн мөн чанарыг хамгийн сайн тодотгож өгсөн хэсгийг сонго" гэсэн асуултууд ирсэн. Эхийг уншиж гүйцэтгэх даалгаврууд нийт 20 оноотой. Энэ шалгалтын бараг 50 хувь атал эх зохиол нь ойлгомжгүй, сонин агуулгатай байсан" гэлээ.

Нийт 50 оноотой шалгалтын 20 оноог авах боломжтой даалгаврын эх сурагчдын насанд тохироогүй нь багш, эцэг эхчүүдийн шүүмжлэлийг хүртээд байна. Ц.Доржготовын өөр олон сайн зохиол байхад БҮТ мэдрэмжгүй хандаж тохиромжгүй өгүүллэг сонгожээ. Жил бүрийн хэл бичгийн шалгалт болон ЭЕШ хэл ам дагуулдаг нь тус газар ажлаа муу хийж буйтай холбоотой. Шалгалтын эхээс гадна сурагчдын суудлын хуваарь цөөн хоногийн өмнө өөрчлөгдсөн нь асуудал үүсгэсэн байна. Улмаар хүүхдүүд шалгалтаасаа хоцрох эрсдэл гарсан тухай эцэг эхчүүд илэрхийлжээ. Мөн хүүхдүүд ирээдүйн мэргэжлээ сонгох чухал шалгалтууд үргэлж асуудал гардгийг багш, сурагчид шүүмжилж буй юм.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
25 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Өөрөө нууц амрагтай хүн энэ тестийг боловсруулжээ ккк

Зочин
Зочин

Ийм эхийг шалгалтад оруулах нь тохиромжгүй санагдаж байна

Зочин
Зочин

huuhduudiin nasand tohirohgui l sedew bn shuu

Зочин
Зочин

Шалгалтын агуулга дээр илүү анхаарах хэрэгтэй

Зочин
Зочин

bagsh nar hurtel shuumjilj bga bol asuudal bn

Зочин
Зочин

ene deer mergejliin humuus sain ajillah heregtei

Зочин
Зочин

Ийм сонголт хийсэн хүмүүс хариуцлага хүлээх хэрэгтэй

Зочин
Зочин

Баярлалаа Эгүүр! Улс даяар төгсөх ангийн БҮХ ХҮҮХЭД өгч байгаа шалгалтад ийм сэдвийг ЗОРИУДААР оруулсан ажлын хэсэг, албаны хүмүүс нь ямар хүмүүс байгааг хармаар байна. Бас ийм чухал шалгалтын материалыг боловсруулж бэлтгэх ажлын хэсэг, түүнийг хянах ажлын хэсэг, эцэст нь зөвшөөрөл өгөх ажлын хэсэг гээд дор хаяж 3 ажлын хэсэг байх ёстой биз дээ хар ухаанаар бодоход. Гэтэл ийм олон шүүлтүүрээр зүгээр гараад ирж байгаа бол БОЛОВСРОЛЫН САЛБАР ДАМПУУРЛАА ЗАРЛА. Үүнээс өөр уран яруу хэллэгтэй эх манай утга зохиолд байхгүй хэрэг үү?

Зочин
Зочин

Алббар оруулж бга. Сайд наад хүнээ шууд хал

Зочин
Зочин

ene bol jaahan heterhii songolt bish uu

Зочин
Зочин

Ийм чухал шалгалт дээр алдаа гаргаж болохгүй

Зочин
Зочин

ene jil bur iim asuudal garah yum daa

Зочин
Зочин

Хүүхдүүдийн сэтгэхүйд тохирох контент сонгох ёстой

Зочин
Зочин

shalgalt bol zugeer neg turshilt bish shuu dee

Зочин
Зочин

Шалгалтын чанар жил ирэх тусам сайжрах ёстой

Зочин
Зочин

Шалгалтын чанар жил ирэх тусам сайжрах ёстой

Зочин
Зочин

huuhduud ch bas budilahtai bsan bh daa

Зочин
Зочин

Сурагчдын ирээдүйтэй холбоотой зүйл дээр анхааралтай байх ёстой

Зочин
Зочин

НАдад бол сэдэв нь арай биш л санагдаж байна. Өөр сэдэв зохиол зөндөө л байгаа шүү дээ

Зочин
Зочин

Арай ч дээ. Боловсролын яаманд тархи толгой бна уу. Мэдрэл болсын бхдаа.

Зочин
Зочин

Тийм хичээл, боловсрол гэж байж болно гэжүү!! Хуулийн анхан шатны мэдлэг олгох сэдэв , хичээл орж Хуулийн ойлголт өгөх шаардлагатай !!!2024-2025 онд 13 НаСТАЙ ХҮҮХЭД , 11 НАСТАЙ ХҮҮХДИЙГ ХУТГАЛАЖ ХӨНӨӨГӨӨД. насанд хүрээгүй гэж , эрх чөлөөтэй 13 настай Алуурчин НИЙГМИЙН дунд сул чөлөөтэй явж бна !! гэж өмгөөлөгч хүн ярьж бхд, Боловсролын Яам ямарч хариуцлага хүлээхгүй,!!!!харин ч яаж завхрах тухай ойлголт өгөх хичээл оруулж бгаа нь ч ёс зүй, боловсрол сургахуу!!

Хорлоо
Хорлоо

Энх амгалан чи юу вээ?

АРД
АРД

Ёс суртахууны ялзралд орсон Монгол Улс. Өмнөх сайд гэх долийсон орсгой шүдэт Хятад, одоогийн сайд гэх эм си эсийн яг горьдсон нохдын л цаагууураа хийж байгаа ажил

Баатар
Баатар

Олон хүүхдүүдийг хохирогод. Аймар юмаа!!!!! Мөн утас оруулсан байна шүү. Дахиад авах хэрэгтэй. Эсхүүл хүүхдэд оноо нэмэх хэрэгтэй. Боловсролын газрыг хариуцлага тооцох хэрэгтэй

Зочин
Зочин

Арай арай ийм чадваргүй болсон юм бхдааа

Холбоотой мэдээ

Back to top button