Энэтхэг рүү коксжих нүүрсний дээжийг туршилтаар тээвэрлэнэ
”Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал Б.Даваадалай БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурве тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ. Тус уулзалтаар Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн явц, Монгол Улсаас БНЭУ руу коксжих нүүрсийг дээж болгон туршилтаар тээвэрлэх, нэгдлийн инженер, техникийн ажилтнуудыг чадавхжуулах, ирээдүйд шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэх зэрэг асуудлаар санал солилцжээ.
Мөн энэ үеэр Энэтхэгийн талаас олон жил дэвшүүлж буй Монголоос коксжсон нүүр импортлох саналын талаар хэлэлцэж, хамтарсан ажлын хэсэг байгуулахаар тогтжээ. Тодруулбал, "Эрдэнэс Тавантолгой” ХК-аас коксжих нүүрс худалдан авах хүсэлтээ илэрхийлээд БНЭУ-ын Steel Authority of India (SAIL) компанитай хамтарсан ажлын хэсэг байгуулна. Тээвэр, логистикийн асуудлыг шийдвэрлэх боломжийг эрэлхийлж, бодит үр дүн гаргах нь чухал болохыг талууд онцолсон байна.
Ташрамд дурдахад, сүүлийн жилүүдэд Энэтхэг Улсын Засгийн газраас коксжих нүүрснийхээ хэрэгцээг бүрэн хангахын тулд импортоо олон эх үүсвэртэй байлгахад ихээхэн анхаарч буй. Энэ хүрээнд мана улсаас коксжих нүүрс импортлох сонирхол өндөр байгаа бөгөөд удаа дараа илэрхийлж байсан билээ.
БНЭУ нь гангийн үйлдвэрлэлээр БНХАУ-ын дараа буюу дэлхийд хоёрдугаарт ордог бөгөөд SAIL компани нь ган үйлдвэрлэлээр улсдаа тэргүүлдэг төрийн өмчит компани юм. Тус компани жилдээ 17 сая тонн коксжих нүүрсийг үйлдвэрлэлдээ ашигладаг аж. Үүний 85%-ийг АНУ, Австрали, Индонез зэрэг улсаас импортолдог байна.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Больж үзээ, хэдэн жилийн өмнө л ийм юм яриад байсан
Энэтхэг рүү Оросын Хабаровск, эсвэл Владивостокын боомт руу вагоноор тээвэрлээд, тэнд нь усан онгоцонд шилжүүлэн ачиж Энэтхэг рүү далайгаар тээвэрлэх арга л байгаа болов уу. Хятадаар дамжуулан далайгаар тээвэрлэхэд, мэдээж Хятадууд ил далд аль, алинаар нь дэмжихгүй л байх л даа!