НийгмийнНийгэм мэдээ
Тодруулга: Дөрвөн настай хүүхэд морьноос унаж эндсэн нь үнэн, мөрдөн шалгах үргэлжилж байна
"Дөрвөн настай хүүхэд үхэрт явж байгаад мориноос унаж нас баржээ" гэх мэдээлэл олон нийтийн мэдээллийн сүлжээгээр тархсан. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад бямба гарагт буюу дөрөвдүгээр сарын 11-нд Завхан аймгийн Баярхайрхан суманд гарсан байна.
Тухайлбал, Баянхайрхан сумын Төөнт багийн малчин Ж-гийн дөрвөн настай хүүхэд мориноос унаж энджээ. Дөрвөн настай хүүгийн хувьд тус сумын малчин Ж-ийн дөрвөн хүүхдийн хоёр дахь нь юм байна.
Хэргийн талаар албаны эх сурвалж "Хагас сайн өдрөөс эхлэн аймаг, сумаас хамтарсан ажлын хэсэг гарган ажиллаж байна. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа тул болсон хэрэг явдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн юм.
Д.ХАДААН











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
шууд бус аллага шүү энэ бол осол биш.Өөрийгөө хамгаалах авч явах чадвар нь гүйцэт хөгжөөгүй балчир бага насны хүүхдүүдийг томчууд л хамгаалах ёстой байтал үхвэл үхэг аз л мэдэг гэсэн шиг морь унуулаад давхиулан гэдэг маш муухай хүн чанаргүй өөдгүй үйл хэрэг шүү.алсан л гэсэн үг нүгэлт гөрөөчин шиг нүгэлт уяач гэх болж дээ
МАЛЛАЖ БАЙГАА МАЛНААСАА ДОЛООН ДОР ҮХЭР СЭТГЭХҮЙТЭЙ ЭРГҮҮНҮҮД ИЙМ НЯЛХ АМЬТНЫГ ЗЭРЛЭГ АДГУУСНЫ НУРУУН ДЭЭР ГАРГАЖ Л БАЙДАГ ААВ ЭЭЖ НЬ МУДАКУУД ЮМ БАЙНА ЭВИЙ ХӨӨРХИЙ ӨРӨВДМӨӨР ЮМАА ХӨӨШ ТЭР МУУ ТЭНЭГ ААВ ЭЭЖИЙГ НЬ ОРООЛГОХ ЮМСАН
4хөн настай үрээ морь уншуулдаг яасан муу тэнэг эх эцэг мал вэ ийм муусайн хүний адагууд хүүхдийн амиар наадахаа хэзээ болих вэ тэр хүүхэд морь унаж үхэх гэж ирсэн үү