УЛС ТӨРУлс төрийн мэдээ

АН дахь "Ерөнхийлөгчийн жигүүрийн 13" бүлгийнхээ хоёр одтой шийдвэрийг дагах уу

Ерөнхийлөгчөөс санаачлан өргөн мэдүүлсэн парламентын гишүүнийг эгүүлэн татах агуулга бүхий хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэх санал хураалт энэ пүрэв гарагт болно. АН, ХҮН тэргүүтэй улс төрийн намууд парламентын дархлаанд халдаж байгаа тул уг хуулийн төслийг дэмжихгүй гэдгээ илэрхийлээд буй.

Энэ эгзэгтэй мөчид АН дотор Ерөнхийлөгчийн жигүүр үүссэн нь улс төрийн хүрээнд яригдах болсон. Тодруулбал, Б.Пүрэвдорж Ж.Батсуурь О. Амгаланбаатар Ц.Баатархүү П.Батчимэг Д.Ганбат Ж.Баярмаа Д.Энхтуяа П.Мөнхтулга С.Одонтуяа Р.Сэддорж Р.Эрдэнэбүрэн Д.Жаргалсайхан юм. Эдгээр 13 гишүүнийг Ерөнхийлөгчийн байр суурийг дэмжих магадлалтай гэж үзэж байгаа юм.

Түүнчэн АН-ын Хяналтын хорооны дарга З.Энхболд "Ерөнхийлөгч УИХ-ын талаар хууль санаачлах эрхгүй. Энэ хуулий өргөн барьсан нь түүнийг огцруулах үндэслэл болно" гэж мэдэгдсэн. Мөн сөрөг хүчин тухайн өдөр УИХ-ын чуулганд суухгүй байхаар бүлэг дээрээ тохирсон гэх мэдээлэл гарсан.

Иймд АН парламентын дархлааг хамгаалах байр сууриа хадгалж чадах эсэх, тэр дундаа "Ерөнхийлөгчийн жигүүрийн-13" намын бүлгээсээ гаргасан "Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийг хэлэлцэхийг дэмжихүй" гэх хоёр одтой шийдвэрийг хэрэгжүүлэх эсэх нь олон нийтийн анхаарлыг татаж байна.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ 13 намынхаа гишүүдээс ичдэггүй юм байх даа. Элбэгдоржтой нийлсэн МАН-н хэдийг бол Оюун-Эрдэнэ жагсаал хийгээд арчиж байсан даа. АН-д тиймэрхүү тэмцэгч шийртэй залуус алга уу

Зочин
Зочин

Элсний 13 ийн үргэлжлэл.

Зочин
Зочин

Өө алцагнуулаад хаячих юмаа намаа дагах уу? ерөнхийлөгчөө дагах уу? намаа дагавал өлзийтэй байхаа еөкийг дагавал ирэх сонгуулиар квот пиздис болноо.

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button