НийгмийнНийгэм мэдээ

Улсын хэмжээнд мал төллөлт 29.6 хувьтай байна

Одоогийн байдлаар улсын хэмжээнд нийт төллөвөл зохих 22.4 сая эх малын 29.6 хувь буюу 4.2 сая хээлтэгч мал төллөөд байна. Улсын хэмжээнд 4.2 сая төл хүлээн авснаас 4.1 сая толгой нь бойжиж, бойжилт 98.9 хувьтай байгаа аж.

Мал төллөлтийг бүсчлэн үзвэл баруун бүс 32.6%, зүүн бүс 20.8%, төвийн бүс 29.4%, хангайн бүс 31.9 хувьтай үргэлжилж байна.

Дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 186.9 мянга толгой мал зүй бусаар хорогдсон бөгөөд үүнийг төрлөөр нь авч үзвэл тэмээ 142, адуу 15.1 мянга, үхэр 19.1 мянга, хонь 71.2 мянга, ямаа 81.1 мянган толгой байгаа бөгөөд оны эхний нийт малын 0.3 хувийг эзэлж байна.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Баялаг сүргийн минь эзэн болсоон ля ля ля малчдаа төлчдөө та нартаа баяраллаа

Холбоотой мэдээ

Back to top button