Дуучин Ж.Замилан бие даасан тоглолтоо хийхээр болжээ
“Сүнс” хамтлагийн дуучин Ж.Замилан тавдугаар сарын 22-ны өдөр бие даасан анхны тоглолтоо Монгол бөхийн өргөөнд хийх тов гаргажээ. Тэрээр өчигдөр ээжийнхээ газар сүү барин очиж бүх зүйлээ даатган “Тоглолтоо хийчхээд эргээд ирэхдээ 99 сарнайтай очин оо, ээжээ” хэмээн хэлжээ.
Түүнийг хувьд хорт зуршлаасаа салж аав ээжийнхээ өмнө нүүр бардам хүү нь болж, эхнэр хүүхдэдээ хурдан очихын тулд чин сэтгэлээсээ хичээж байгаа талаараа нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг.
Анх “Сүнс” хамтлагт дуулж явсан тэрээр архины эмчилгээнд явж олон жилийн дараа уран бүтээлээ дахин эхлүүлж байгаа юм. Хүн амьдралд алдаж, уруудаж, ямар ч замаар явсан, эргээд босох тэнхээ, сэтгэлийн галтай байна гэдэг л амьдралын утга учрыг мэдрэх үнэ цэнтэй хугацаа хэмээн түүний үнэнч сонсогчид эерэг сайхан сэтгэлийн үгээ дайсаар байна.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мундаг залуу энэ хэн байх нь чухал биш ганцхан хорт зуршлаасаа салж.амьдралыг эрүүл саруулаар харахын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа нь маш гоё ухаан жинхэнэ монгол эр хүний бас.аав хүний уужуу ухаан шүү.Алдлаа уруудлаа архины гашуун амт.хоруу чанарыг мэдэрлээ амьдралаа архиар сольж үзлээ энэ бол биш юм байна гэдгийг мэдэрлээ.Одоо босоод ир залуу монгол эр хүн унасан ч босч ирээд чамд наалдсан архины дон хог шороог сэгсрээд цаашаа гэрэлтэж алхахад амьдрал тэр чигээрээ их гоё өнгөөр гэрэлтэнэ.Чамайг зөв яваад ирэхээр чиний гэр бүл уучилна алагхан үрсэд чинь аав хүний орон зай маш их үгүйлэгдэж байгааг чи сайн мэдэж байгаа.Чи чаднаа чиний харц хандлага шууд мэдрэгдэж байна чамайг уруудаж явахад сэтгэлгүй хандсан бүхэнд баяраллаа гэж хэлээрэй учир нь тэд чамайг үзэн ядсандаа биш чамд л ухаарал хайрлаад байсныг чи мэдэрсэн байх.Би тоглолтыг чинь үзнээ чамайг алтан тайзаа эзэгнэж"СҮНС "хамтлагийн Ж.Замилан хэрхэн бут авахыг харах тэр торгон гоё мөчийг чамтай хамт дуулж уйлж баярлаж догдолж өнгөрөөхийг би хүснэ.Архи гэдэг хорт шулмас намайг бас залгихыг оролдсоон гэвч би түүнийг үлдэн хөөж чадсан тийм болохоор чамайг нэг л өдөр ингэж гоё босоод ирнэ гэж мэдэж байсан би их баярлаж байгаа шүү.Чи тоглолтоо хийж байхдаа надтай адилхан хувь заяатай нэгэн намайг хараад баярлаж уйлж уярч суугаа гэдгийг мэдрээрэй хайртай шүү найзаа амжилт.
Эхнэр нь өөр хүнтэй суусан гэсэн. Гэхдээ өөр эхнэр олдох биз дээ. Хамгийн гол нь архиа л боль. Тэгсэн цагт хуучин хэвэндээ очно.
Jargalsaihan s#a end tend zaluu huuhen shaaj alt uhaj col hergem huuculduj yavsnaas huuheddee ganc ch gesen tusloo!!!
Сэтгэлийн чинь зориг мэдндээ
Унсанч болгооод авах чадвартай алдар нэртэй аавтай өөрөөч мундаг авяьсатай хүн алзахгүыэээ жирииин улныхан хүүхэд байсан бол за тэгэээл будаа
Архиа хаяад ядаж наад гадаад өнгө төрхөө дээш татаад дараа нь тоглолтоо хийж бололгүй дээ