НИЙГЭМНийгэм мэдээ

Монголын шашин соёлын 700 гаруй ховор, сонин үзмэрийг олны хүртээл болголоо

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд судлаач, цуглуулагч, соёлын өвийг түгээн дэлгэрүүлэгч, соён гэгээрүүлэгч Ц.Батсайханы "Монголын шашин соёлын өв дурсгал" цуглуулгын үзэсгэлэн энэ сарын 20-ныг хүртэл олон нийтэд хүрч байна.

Үүнд, монголын шашин соёлын холбогдолтой шүтээн уран зураг, шашин номын зан үйлд зориулсан монгол зураг, модон барын хэвлэмэл зураг, бурхны уран баримал зэрэг 700 гаруй ховор сонин үзмэр багтжээ.

Гэрэл зургийг О.Улсболд

Нээлтийн үеэр судлаач, цуглуулагч Ц.Батсайхан ярихдаа, “Монголд шашин гурван удаа дэлгэрсэн гэж үздэг. Хүннүгийн үе, XIII зуун, XVII зуун багтдаг. Харин XX зуунд тодорхой хугацаанд тасалдсан бөгөөд 2000 оноос хойш дахин сэргэж, дөрөв дэх удаагаа дэлгэрч байна гэж хэлж болно. Тэрхүү 70 гаруй жилийн хугацаанд шашин хэлмэгдэж, лам нар хавчигдан, сүм хийд, эд өлгийн зүйлс устаж үгүй болсон.

Монголын шарын шашин ард түмний дунд өргөн дэлгэрч, тухайн цаг үеийн сэхээтэн, эрдэмтэн, бичгийн хүмүүсийн ихэнх нь лам нар байв. Тэд гүн сүсэг бишрэлийг эрхэмлэн, уран бүтээлээ туурвиж байжээ. Үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүд нь ард түмний гараар дамжин хадгалагдаж, зарим нь авдрын ёроолоос гарч ирсэн эд өлгийн зүйлс юм. Би энэ чиглэлийн мэргэжлийн судлаач биш, харин сонирхлоороо судалж ирсэн. Монголын соёлын чиглэлээр 30 орчим ном бүтээсэн. Цаашид дахин ном гаргах төлөвлөгөөтэй байна” хэмээн онцолж байв.

Шашин соёлын өвийг дэлгэсэн ховор, сонин үзмэртэй үзэсгэлэнгээс хийсэн гэрэл зургийн сурвалжилгаас сонирхоно уу.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ О.УЛСБОЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ийм сайхан үзэсгэлэнг үзэх хэрэгтэй юм байна

Зочин
Зочин

uneheer sonirholtoi uzesgelen bn

Зочин
Зочин

Монголын соёлын өвийг ингэж хадгалж байгаа нь бахархалтай

Зочин
Зочин

700 garchihsan uzmer gedeg bol aimar ih too shuu

Зочин
Зочин

Заавал очиж үзнэ ээ

Зочин
Зочин

zaaval ochij uzmeer sanagdlaa

Зочин
Зочин

Ийм үзэсгэлэн олон болоосой

Зочин
Зочин

mongoliin tuuh soyol uneheer баялаг yum aa

Зочин
Зочин

Ховор үзмэрүүдийг олон нийтэд гаргаж байгаа нь гоё

Зочин
Зочин

Ховор үзмэрүүдийг олон нийтэд гаргаж байгаа нь гоё

Зочин
Зочин

Соёлын өвөө ингэж түгээж байгаа нь сайшаалтай

Зочин
Зочин

Занабазарын музейд очих шалтгаан нэмэгдлээ

Холбоотой мэдээ

Back to top button