Зая хутагтуудын мутраар бүтсэн зургаан бурхан Булган ууланд хадгалагдаж байна

Архангай аймгийн Цэцэрлэг хотын хойморт байрлах Булган ууланд Зая хутагтуудын өөрсдийн мутраар зурсан бурхад хадгалдагдаж байна. Хамгийн анхны Богд Зонховын дүрийг Лувсанпринлэй хутагт шавь нарынхаа хамт Булган уулын энгэрийн хамгийн том тэгш хаданд бүтээсэн байдаг юм. Үүнээс хойш дараагийн Зая хутагтууд бурхдын дүрийг нэмж бүтээсээр энэ уулыг “Бурхантай уул” хэмээн нэрлэх болжээ. Мөн зул мандаах уламжлал ч эндээс эхтэй хэмээн үздэг. Нутгийн зон олон сар шинийн баярын битүүний өдөр Булган ууландаа зул өргөдөг уламжлалтай билээ.
Булган хэмээх хангайн үзэсгэлэнт сүрлэг уулыг 1965 онд БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 17 дугаар зарлигаар дархалжээ. Хангайн гол Их Ноён нуруунаас салбарлан зүүн хойш чиглэж , Хойд, Урд Тамир голын хоорондуур, усны хагалбар болон үргэлжилсээр хоёр Тамирын бэлчир хүрч шувтарсан 130-140 км урт Сүмт-хан Өндрийн нурууны дорнот хэсэгт Булган уул оршдог.
Булган уулын энгэр хаднаа Богд Зонхов тэргүүтэй, Жанрайсэг, Жанцав, Дармаринчен, Хайдав Гэлэгбалсан, Ловон Бадамжунай, Авид бурхадын хөргийг өнгө ялган будаж дүрслэн бүтээсэн нь одоо хэр тодоор үлдсэнээс гадна уйгуржин монгол, төвд зэрэг бичиг үсгээр хад чулуунд нь сийлсэн бичгийн дурсгалууд байна. Энэхүү дурсгал нь түүх, соёлын үл хөдлөх дурсгалын “Хадны зураг, бичгийн дурсгал” төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эцэг эхийн яриа дурсамжаас эрт төр засаг эргэх үед БУЛГАН УУЛАНДАХ БУРХДЫГ арилгасан чинь маргааш өглөө нь буцаад хэвээрээ байсан юм гэнэлээ. Энэ мэтчилэн хэлмэгдлийн үед хэд хэд утсгахыг оролдсон гэсэн юм гэнэлээ.. БУЛГАН УУЛАНДАА ЗАЛЬБАРЪЯА. . .
Burhant bulgan hairhan mini energi in uul ymaa tumen olnoo erch hucheer tetegsenn achlalt saihan hairhan shuu
Аав ээжийн минь төрсөн нутаг
Арын сайхан хангай минь билээ
Tsagtaa Mongoliin hamgiin olon hun amidardag gazar bailaa.
гоё