Өрхийн дундаж цалингийн нэг хувиар килограмм мах авч хүрэхгүй байна

Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 20-ны байдлаар "Хүчит Шонхор-Дэнжийн 1000" захад худалдаалж буй махны үнийн мэдээллийг ХХААХҮЯ-ны харьяа "Малчин лавлах-109" мэдээллийн төвөөс тодрууллаа.
Жижиглэнгийн үнэ буюу лангуун дээрх үнэ,
- Ямааны ястай мах ₮16,500 бол цул мах ₮18,000,
- Хонины ястай мах ₮20,000 бол цул мах ₮21,000,
- Үхрийн ястай мах ₮29,000-30,000 бол цул мах ₮31,000-32,000,
- Адууны ястай мах ₮14,000 бол цул мах ₮18,500
- Тэмээний ястай мах ₮17,000 бол цул мах ₮17,000 байгаа юм.
Харин бөөний үнэ бую малчдаас авах үнийн тухайд,
- Ямааны мах ₮12,000-13,000
- Хонины мах ₮15,000-18,000
- Үхрийн мах ₮18,000-21,500
- Адууны мах ₮11,000
- Тэмээний мах ₮8,500-9,000 худалдаалж байна.
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр өрхийн дундаж цалин ₮3 сая, голч цалин ₮2.5 сая байгаа юм. Тэгвэл нэг кг үхрийн мах ₮32,000 гэхээр өрхийн голч цалингийн нэгээс дээш хувьтай тэнцэж байна. Өөрөөр хэлбэл ₮3 саяын нэг хувь нь ₮30 мянган төгрөг бөгөөд энэ нь нэг кг үхрийн махны үнэд ч хүрэхгүй байгаа юм.
Сард 20 кг мах хүнсэндээ хэрэглэдэг өрх байлаа гэхэд зөвхөн махны үнэд ₮650,000 төлж таарна. Энэ нь өрхийн дундаж цалингийн 20 гаруй хувьтай тэнцэж байгаа юм. Статистикийн хорооны мэдээллээр Монгол Улсад 58.1 сая мал тоологджээ. Хаврын улиралд мал туранхай учир нийлүүлэлт буурдаг, түүнийгээ дагууд махны үнэ өсдөг. Тиймээс төрөөс махны үнийн өсөлтийг зогсоох, үнийг тогтворжуулах шаардлага үүсээлд буй.
Б.АЗЖАРГАЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Худлаа энэнээс ч үнэтэй бгаашд