НИЙГЭМНийгэм мэдээ
Үндэсний номын баяр тавдугаар сарын 15-17-нд Сүхбаатарын талбайд болно

Үндэсний номын баяр тавдугаар сарын 15-17-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн номын баяраар сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарахыг уриалж, "Сэтгэл тэжээх 50 ном"-ыг танилцуулна гэж зохион байгуулагчид нь хэллээ.
Энэ арга хэмжээнд жил бүр 300 гаруй зохиолч, 120 гаруй хэвлэлийн компани ба номын салбарын байгууллагууд оролцож нийслэлийн болон бусад бүс нутгийн олон мянган уншигчид оролцдог соёлын гол арга хэмжээний нэг юм. Номын баярт уншигчид хүрэлцэн ирснээр, өөрийн хүндэтгэдэг, хайрладаг зохиолчидтой уулзах, номдоо гарын үсэг зуруулах боломж олддог билээ.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.