СПОРТ

ОУХМ А.Даваажаргал: Тамирчин байх хугацаандаа алкохолний сурталчилгаанд оролцохгүй

Волейболын үндэсний дээд лигийн алт, мөнгөн медальт "Хасу Мегаватт MGL” багийн ахлагч, ОУХМ А.Даваажаргал өнөөдөр өөрийн сошиал хуудастаа оруулсан пост үзэгч фэнүүдийнх нь талархалыг ихээхэн хүлээгээд байна. Тэрээр “Алкохолний брэнд компаниудаас хамтран ажиллах санал ирэх юмаа. Баярлалаа, миний хувьд тамирчин байх хугацаандаа хувийн шугамаар алкохолний брэнд,  бүтээгдэхүүний сурталчилгаанд оролцохгүй гэдгээ илэрхийлье. Тамирчин бид эрүүл амьдралын хэв маяг, зөв дадал зуршлыг бусдад үлгэрлэн манлайлах учиртай юм ш дээ” хэмээн бичжээ.

Түүний хувьд Монгол Улсын волейболын шигшээ багт 2013 онд дуудагдаж байжээ. Тэрээр нэгэнэ хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Анх волейболоор хичээллэж байх үед шигшээ багийн тамирчин болно гэх сэтгэл зүйтэй байгаагүй. Харин яваандаа шигшээ багийн тамирчин больё гэж зорьж бэлтгэл сургуулилтаа тасралтгүй хийсэн. Волейболоор суралцаж эхэлснээс хойш багийн ахлагч, шигшээ багийн тамирчин болох хүртэл бэлтгэл сургуулилт хүчтэй нөлөөлж, суурь болж өгсөн. Бэлтгэлийн үр дүнгээр л сайжирсан юм. Зогсолтгүй бэлтгэлээ хийж, аливаа юмны цаадахыг нь зорьж яваа хүн ямар ч амжилтад хүрч чадна гэж боддог” хэмээн ярьж байжээ.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button