Х.Нямбаатар: Санхүүжилтээ цаг алдалгүй өгч байж юанийн ханшийн өсөлтийн эрсдэлээ бууруулж байгаа
Засгийн газраас Туулын хурдны замын төслийг хуулийн байггууллагаас эцэслэн шийдэх хүртэл зогсоогоод буй. Ингэснээр тендер шалгаруулалт, гэрээний урьдчилгаа төлбөр, ханшийн зөрүүнээс үүсэх эрсдэл зэрэг асуудал хөндөгдөж байгаа юм. Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр “Урьдчилгаатай холбоотой 500 тэрбум төгрөгийн талаар оньсого шиг зүйл яриад байна. Бид гэрээнийхээ дагуу тухайн компанийн банкны баталгаа, олон улсын давхар даатгалын дагуу шилжүүлсэн. FIDIC silver book-р энэ гэрээг хийсэн. Гэрээн дээр бараа материалын үнэ өсөх, ханшийн зөрүүний эрсдэл гэсэн эрсдэлүүдийг тооцсон.
Юанийн ханш өсвөл бид нар эрсдэлээ үүрнэ, бараа материалын үнийн өсөлтийн асуудлыг гүйцэтгэгч тал хариуцна. Энгийндээ бол ийм л асуудал. Шатахууны үнэ өссөн ч бай, битумийн үнэ өссөн ч бай, цементийн үнэ өссөн ч бай гүйцэтгэгч тал бараа материалын үнийн өсөлтийн эрсдэлээ хариуцна. Бид санхүүжилтээ цаг алдалгүй өгч байж юанийн ханшийн өсөлтийн эрсдэлээ бууруулж байгаа” гэв.
Д.ХАДААН











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нямбаатар санхүүгийн ямар ч мэдлэггүй гэдгээ харуулж байна даа. Юанийн ханшийн өсөлтийн эрсдэл гэнэ шүү. Хамгийн тогтвортой валют чинь юань болчихоод байна. Доллараас илүү тогтвортой. ЗГ нь хүчээр ханшийг бариад, чөлөөтэй хөрүүлэхгүй байгаа гэж олон улсаас Хятадын ЗГ-ийг шүүмжилдэг. Ийм тогтвортой валютын ханш өснө гэж айгаад ажлаа хийлгээгүй байж урьдчилгаа өгнө гэдэг ямар тэнэг хүний санаа вэ?
ЗҮГЭЭР ХЭЛ АМГҮЙ ЗАЙЛЧИХ
Туулын замаа хурдан бариачээ 13 жил ярилаа сда гэж
Усгүй болчихвол хужаагаас ус худалдаж аваад хужаагийн э/з-ийг дэмжих учраас айх юмгүй гээд дагалзаад байна уу ? 7 хэмжиж 1 огтол гэдэг байтал 1 хэмжээд 7 огтлох бололтой. Нэг их ард түмнээ бодож байгаа дүр эсгэж шаврын хаалт болж байснаас охинтойгоо хамт нохойны хоол хийж зараад сууж байсан чинь дээр.