Жонгүг: Яст мэлхий шиг удаан ч гэсэн би үргэлж ямар нэгэн зүйл хийж, туршиж үздэг
BTS хамтлагийн гишүүд цэргийн албаа хааж, гуравдугаар сард “ARIRANG” цомгоо гарган эргэн ирсэн. Мөн тэд эргэн ирэлтээ тохиолдуулан дэлхийн аялан тоглолт хийж байгаа билээ. “Rolling Stones” сэтгүүл тус хамтлагийн гишүүн болгонтой ярилцлага хийжээ. Энэ удаад Жонгүгийн өгсөн ярилцлагыг орчуулж хүргэе.
Rolling Stones: Та ганцаарчлан уран бүтээл гаргаж томоохон поп од гэдгээ баталж чадсан. Энэ нь таны хувьд ямар утга учиртай байсан бэ?
Жонгүг: Үнэнийг хэлэхэд, би өөрийгөө одоохондоо поп од гэж харж чадахгүй л байгаа. Гэхдээ хүмүүс надаас ингэж асууж, шүтэн бишрэгчид маань намайг тэгж бодож байгаад маш их баярлаж байна. Тийм болохоор би өөрийгөө одын хэмжээнд харах хүртлээ улам хичээнэ. Хэзээ нэгэн цагт тэгж мэдрэх байх аа.
Тэгж харахын тулд танд юу хэрэгтэй вэ?
Хэрэгтэй байгаа зүйл гэвэл англи хэлээ сайжруулах. Хүмүүстэй энгийн яриа өрнүүлж, чөлөөтэй чаталж чаддаг болох хэрэгтэй байна. Энэ л хамгийн том ахиц болох байх. Гэхдээ англи хэл үнэхээр хэцүү юм аа.
Duolingo ашиглаад үзээрэй.
Duolingo, Малхэбука (хэл сурдаг аппликейшн) гээд л, би бараг бүх англи хэл сурах аппликейшнийг туршиж үзсэн байх аа. Гэхдээ хамгийн гол нь тууштай байх л юм билээ.
Та англиар тухтай ярьдаггүй ч гэсэн дуулахдаа сайн дуудлагатай байдаг гэж хүмүүс ярьдаг шүү.
Ядаж л дуудлага сайн байгаадаа баярлаж байна.
Та дууныхаа англи хэл дээрх үгний дуудлагыг үе үеэр нь салгаж цээжилдэг үү, эсвэл сонсоод тогтоочихдог уу.
Тийм ээ, ер нь сонсоод л тэр үгний дуудлагыг тогтоочихдог. Гэхдээ эцсийн эцэст солонгос хэл биш, миний хувьд гадаад хэл шүү дээ. Тэр хэлээр ярьдаг хүмүүс намайг сонсоод тухгүй мэдрэмж төрч, дургүйцэхгүй байгаасай гэж хүсдэг болохоор би өөрөө маш их хичээсэн.

Таны ганцаарчилсан уран бүтээлийн амжилт хамтлагийн шинэ цомог дээр ажиллах хандлагад нөлөөлсөн үү? Бусад гишүүд тантай хамтран ажилладаг арга барил өөрчлөгдсөн үү?
Би өөрөө маш чөлөөтэй, нээлттэй хүн. Хэрвээ шаардлагагүй бол өдөр тутмын зүйлд нэг их санаа зовж, их зүйл боддоггүй. Тийм болохоор ажиллах эсвэл дуу сонгох тал дээр би өөрийгөө чөлөөтэй илэрхийлдэг. Өөрийнхөө бодлыг хэлнэ, гэхдээ ажлаас болж стресстээд байдаггүй. Бусдыг нь бол сайн мэдэхгүй байна. Магадгүй зарим гишүүд цомог дээр ажиллаж байхдаа стресстсэн байх. Харин миний хувьд зүгээр л хөгжилтэй байсан. Надад их таалагдсан, зүгээр л өөрийнхөө хүссэн зүйлийг хийсэн.
RM хэлснээр гишүүд одоо өөр өөр амьдралын хэв маяг, өөрсдийн гэсэн орон зайтай болсон гэсэн. Та энэ талаар бага зэрэг дэлгэрүүлж ярьж болох уу?
Манай хамтлагийн гишүүд бүгд маш өөр орчинд өссөн. Бид анх уулзсанаас хойш хүн бүр л өөрийнхөө хурдаар хөгжин урагшилж байгаа. Үүнээс гадна бид өөр өөр төрлийн хөгжимд дуртай, дуртай хоол ч бас өөр. Долуулаа маш өөр хүмүүс ч гэсэн хамтдаа ажиллаж, хамтдаа дуулж, хамтдаа тоглолтоо хийдэг. Хамтарч ажиллахад мэдээж ялгаатай талууд гардаг. Тийм болохоор л RM тэгж хэлсэн байх.
Хамтлагаараа гаргасан шинэ цомгийг сонсоход та дуу зохиох тал дээр нэг шат ахиж сайжирсан юм шиг санагдсан. Уран бүтээлүүд дээр ажиллаж байх үедээ сэтгэлд хүрсэн, онцлох мөч бий юу?
Тийм шүү байгаа. Бахархал гэж хэлэх үү, үгүй юу гэдгийг мэдэхгүй байна. Гэхдээ цомог дээр ажиллах үнэхээр сайхан байсан. Сүүлд ингэж ажилласнаас хойш нэлээд хугацаа өнгөрчээ. Бид дуунуудаа сонгоод бүх зүйлийг өөрсдөө хийсэн. Гэхдээ бас "Яагаад би арай ихийг хийж болоогүй юм бол" гэж бодогдож байгаа. Хоёр сар гэдэг маш урт хугацаа шүү дээ. Нэмж уран бүтээл дээр ажиллаж чадахааргүй байсан гэж үү? Тэр тал дээр надад маш их харамсах сэтгэл төрдөг.
Гэхдээ онцлох мөч бий юу? Танд хамгийн гоё санагдсан дуу байгаа юу?
Би "Hooligan" дуун дээр их ажилласан. Тэр дууг үгээр илэрхийлж мэдэхгүй юм аа. Дууны аяыг анх сонсоод л шууд урсгалыг мэдэрсэн. Тэгээд тэр даруйдаа ажилдаа орсон доо. Ая нь өөрөө маш өвөрмөц. Бан Шихёг захирал болон бусад гишүүдэд ая нь их таалагдаж, бүгдээрээ дуртай хүлээн авсан. Тэр үед үнэхээр гайхалтай санагдаж байлаа. Дуу хүмүүст таалагдах болов уу гэдгийг тухайн уран бүтээл дээр ажиллаж байх үедээ мэдэх боломжгүй. Гэхдээ л цомогт орохоор сонгогдсон нь үнэхээр сайхан санагдсан.

Дээрээс нь англиар дууны үг бичнэ гэдэг үнэхээр догь шүү.
Би бүгдийг нь ганцаараа бичээгүй ээ, их тусламж авсан.
Таны хоолой урьд өмнөхөөсөө илүү хүчирхэг болсон мэт санагдаж байна. Та хоолойн дасгал үргэлж хийдэг үү?
Тийм ээ. Цэрэгт явахаасаа өмнө, ирснийхээ дараа бас одоо ч гэсэн хоолойн дасгал хийж л байна. Яст мэлхий шиг удаан ч гэсэн би үргэлж ямар нэгэн зүйл хийж, туршиж үздэг.
ARMY нарт таны ганцаачлан уран бүтээл мэдээж ихээхэн таалагдсан. Ганц нэг явж байгаа шүүмжлэлийг харвал зарим хүн таныг илүү олон дуу бичээсэй гэж хүсэж байжээ. Мөн таны ганцаарчилсан цомог сайн, муу аль ч утгаараа маш барууны хэв маягтай байсан гэж хэлж байна. Та энэ яриануудыг сонссон уу, энэ талаар ямар бодолтой байна вэ?
Тухайн үед л тийм сонголт хийж таарсан. Гэхдээ ARMY нар хүсэж байгаа бол дараагийн цомогтоо би өөрөө илүү олон дуу бичиж болно. Тухайн үед бол би өөр зүйл хүсэж байсан юм. Сайн дуунууд олж аваад, аль болох хурдан цомгоо гаргахыг хүссэн. Гол шалтгаан нь ердөө л тэр. Бас миний өгүүлж чадах түүх одоогоор хязгаарлагдмал байгаа гэж бодож байна. Тийм болохоор ирээдүйд хэлэхийг хүссэн зүйл, өгүүлэхийг хүссэн түүх олон болоод ирэхээр аяндаа дуу илүү их бичиж эхлэх байх.
Фэнүүдийн хүсээд байгаа зүйл бол таниас илүү хувийн агуулгатай дуу сонсох байх. Гэхдээ одоохондоо тийм уран бүтээл гаргахгүй гэсэн үг үү?
Үнэндээ хэзээ ч тийм уран бүтээл гаргахгүй байж магадгүй. Учир нь би дурсамжуудаа тийм ч удаан хадгалаад байдаггүй. Би ер нь маш амархан мартчихдаг. Компьютерт хатуу диск байдаг даа, надад тийм сул зай нэг их байдаггүй юм шиг санагддаг.
Та багасаа л BTS хамтлагийн гишүүн байсан. Айдолын амьдралын хэв маягаас түр завсарласан үе нь магадгүй цар тахал болон цэргийн алба хаасан хугацаа байх. Айдолын амьдралаар өсөж торних нь өөрийгөө таньж мэдэхэд хэрхэн нөлөөлсөн бэ
Цар тахлын үед бид үнэхээр завгүй байсан, маш их завгүй байсан шүү. Тийм болохоор хөгжмөөс бүрмөсөн хол байсан цорын ганц үе бол цэргийн алба хаах хугацаа байлаа. Хүмүүс үргэлж өөрчлөгдөж байдаг болохоор тэр хугацаанд өөрийгөө хэн бэ гэдгийг таньж мэдэхээс илүүтэй миний хамгийн их мэдэрсэн зүйл бол тайзан дээр гарахыг үнэхээр их хүссэн явдал байсан. Би дуулмаар байна, тайзан дээр хурдан гармаар байна, гараад бүжиглэмээр байна гэсэн бодол л төрсөн.
Битлзийн Жорж Харрисон хамтлагийнхаа хамгийн бага нь байсан. Хүмүүс Харрисонтой хамтлагийн хамгийн бага гишүүн гэж харьцахад сүүлдээ түүний дургүйцэл нь хүрч эхэлсэн гэдэг. Танд тийм зүйл мэдрэгдэж байсан уу?
Үгүй ээ, би хамгийн бага нь байхдаа дуртай. Одоо насанд хүрсэн ч гэсэн, би гэрийнхээ, хамтлаг дундаа бас ажил дээрээ ч хамгийн бага нь байсаар ирсэн. Үүндээ ч дасчихсан. Тийм болохоор олон хүний дунд орохдоо хамгийн бага нь байх нь надад маш тухтай санагддаг.
Эх сурвалж: Rolling Stones














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ийм сэтгэлгээтэй болохоор л амжилттай яваа байх
Жонгүг үнэхээр даруухан юм аа
yost melhii shig ch gesen tuushtai baih ni chuhal shuu
uneheer ulger jishee boloh hun yum
Англи хэл дээр ингэж хичээж байгаа нь гоё санагдлаа
bi ch gesen english deer ingej hicheeh heregtei yum bn
Яст мэлхий шиг удаан ч гэсэн гэдэг үг нь их таалагдлаа
daruu hun l hol yavdag shuu dee
bi ch bas duolingo tataj avna daa
Хичээл зүтгэл гэдэг л амжилтын нууц юм байна
hel surah gej uneheer tuushtai baih heregtei
Өөрийгөө хөгжүүлэх тал дээр маш сайн юм
yostoi l practice makes perfect gedeg shig
Ийм хөдөлмөрч байхад амжилт ирэх нь аргагүй
yag l amidral deer hun bur uur shuu dee
Үнэнийг хэлэхэд өөрийгөө поп од гэж харж чадахгүй л бга . Их ухаалаг, энгийн даруухан юмаа. Манай дуучид бол нэг зохиолын дуу дуулаад л өөрийгөө од, мод гэж бодоод эгорно.