УЛС ТӨР

“МАК эсвэл У.Хүрэлсүх”

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгах прокурорын хүсэлтийг хүлээн авах эсэхийг өнөөдөр чуулганаар эцэслэн шийдвэрлэнэ.  Хуулиараа 48 цагт багтаан шийдвэрлэгдэх ёстой асуудал парламент дээр 14 хоног гацаж, Монголын хууль Н.Номтойбаяр гишүүнд үйлчилдэггүйг бид харав.

Асуудлын дэсийг эргэн сануулбал, УИХ-ын  гишүүний халдашгүй байдлын дэд хороо Н.Номтойбаяр гишүүнийг түдгэлзүүлэн шалгах нь зүйтэй гэж үзсэн. Харин УИХ-ын Хууль зүй, Төрийн байгуулалтын байнгын хороо  түдгэлзүүлэн шалгах шаардлагагүй гэж үзсэн. Тэгэхээр чуулганаар “Н.Номтойбаярыг түдгэлзүүлэн шалгах шаардлагагүй” гэсэн байнгын хорооны саналын томьёоллыг дэмжих эсэхээр санал хураалт явуулах юм.

Прокуророос хүсэлтээ нууцын горимоор УИХ-д хүргүүлсэн учраас  хаалттай дэгээр чуулган хуралдах учиртай. Гэхдээ УИХ-ын дэгийн тухай хуулиар нээлттэй горимоор чуулганыг хуралдуулах санал гишүүд гаргаж, дэмжих эсэхээр санал хурааж шийдэх нэг гарц бий. Н.Номтойбаяр гишүүн чуулганы хуралдааныг ил явуулах  ёстой  гэж үзэж буйгаа илэрхийлсэн.

Гэвч энэ нь Н.Номтойбаярт хамгийн ашиггүй хувилбар. Үүнийг эртнээс мэдэрсэн тул зориудын тактик ашиглаж, энэ сэдвийг хөндөж байгаа гэж хардаж болохоор. Илээр санал хураалт явуулах, нээлттэй  хуралдах нөхцөл байдал үүсвэл хөшигний ард тохироо хийх боломжид шууд хязгаар үүснэ. МАН-ын дарга У.Хүрэлсүх далд байдлаар Н.Номтойбаярыг хамгаалсан гишүүдийн мандаттай ярина гэдгээ анхааруулчихсан.

Дээрээс нь өчигдөр Н.Номтойбаяр гишүүнийг МАН-ын гишүүнчлэлээс хасчихлаа. Энэ нь намын харьяалалгүй гишүүний төлөө санал өгч, удирдлагын байр сууриас зөрлөө гэсэн үндэслэлээр сүүлд нь дэмжигчдийг “торгох” сайхан боломж юм.  Чуулганаас өмнө бүлэг хуралдаж, саналаа нэгтгэх үү, задгай саналтай ороод, хоёр талдаа гарцгаах уу гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.

Маш тодорхой байгаа зүйлүүд нь, МАН-ын хуваагдал одоо илүү хурцаар дахин яригдахаар болов.  Зуд болоход нохой зоолдог жишгээр МАН-ын түнжингүй байдлыг ашиглан, АН, ШИНЭ намынхан кнопоо зарч эхэлчихээд байна. Энэ сөргөлдөөнд МАК-ийн мөнгө ялах уу, У.Хүрэлсүхийн “дэглэм” ялах уу гэдгийг хүлээх л үлдлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
21 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Амартүвшин
Амартүвшин
1 сар 30, 2020 08:41

Хүрэлсүх зодоонч тул зодоон хийсэн гэж Номтойбаярыг шийтгэх боломжгүй. Намын нэр барьж хүний хөрөнгө хүчээр булааж байна. Бүдүүлэг.Арчаагүй

Батаа
Батаа
1 сар 30, 2020 22:08

Монголд шудрага уха�##�аг хүмүүсийг хэлмэгдүүлэх явд�##� Цэдэнб�##�ын үсд ч байсан ардчил�##�ын үёд гарах шинжтэй гарсаар байна Төр нь түмнээ ойлгодоггүй мэдэрдэггүй түмпэн толгойнууд төрд гархаараа �##�ь гайгүйг авч хаядаг нь жишиг болж тогтлоо. Үр дүнд нь ард түмэн ядуурдаг �##�бан туша�##�тнууд хождог баяждаг төрийг ялзруулдаг

Уншигч
Уншигч
1 сар 30, 2020 09:06

2 с�##�аа замын �##�ь нэгээр л явна

Сhimgee
Сhimgee
1 сар 30, 2020 08:50

Номтой баяр улсаас идэж бгаа хөрөнгөө хура�##�гаж нэр цэвэр хорвоогоос явна уу үлдсэн үр хүүхдүүд чинь нэр цэвэр

Амартүвшин
Амартүвшин
1 сар 30, 2020 08:42

Хүрэлсүх Монголын төрийг самарч байна даа. Яг Фашист шиг

***
***
1 сар 30, 2020 10:57

Chi bitgii salhi dagaj namir.

Зочин
Зочин
1 сар 30, 2020 10:55

зарч" гэж зөв үү ? Зарах- зарж бишүү

зочин
зочин
1 сар 30, 2020 11:42

ХҮРЭЛСҮХЭЭ ЯРЬДАГ ШИГЭ ЭЭ Л БАЙ Л ДАА. ШУДРАГА БАЙХГҮЙ БОЛ БҮГД ХОРВООГООС �######� НЭР ХҮНД НЬ ШАВАРТАЙ ХОЛИЛДООД ДУУС

зочин
зочин
1 сар 30, 2020 11:45

Huk yaj terbumtan bolwoo. Awligaar bayajsan humuus bisnws erhlegchdees bayan bolchihood odoo butsaad ted ruugee notsoj bnuu!!!!!

зочин
зочин
1 сар 30, 2020 11:50

Номтойбаяр аа, намтай намгүй нар гарна, амьдр�##� үргэлжилнэ. Төрсөн нутгийн зон олон чинь чиний хэн бэ гэдгийг мэднэ. Үнэн хэзээд ялнаа

зочин
зочин
1 сар 30, 2020 11:56

Zodoon hiisen bolgoniig z##luuldag boltson bol HUK-ees ehleed dawalgaalya aaaa

зочин
зочин
1 сар 30, 2020 12:03

НОМТОЙБАЯРЫН АСУУДЛЫГ НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦЭХИЙГ ШААРДАЖ БАЙНА ШААРДАЖ БАЙНА ШААРДАЖ БАЙНА

зочин
зочин
1 сар 30, 2020 12:04

Номтойбаяраа битгий бууж өгөөрэй. Намтай намгүй үүр цайна шүү.

зочин
зочин
1 сар 30, 2020 12:06

Номтой баяраа чамд амжилт хүсье

зочин
зочин
1 сар 30, 2020 12:11

Ард түмний мөнгийг хулгайлсан ЖДҮЧИД ээ ухамсраараа яваач. Зайгаа тавьж өгөөч. Номтойгийн сүүдэрт нуугдах гээ юу

зочин
зочин
1 сар 30, 2020 12:13

Nomtoigoor tug tahiad ard ni hulgaichid zugeer uldeh uu. BITGII GORID ZA JDU-chid Z##L

зочин
зочин
1 сар 30, 2020 12:14

Зодоон намаас гаргах ш�##�тгаан бол ЖДҮ-гийн хулгай намаас ХӨӨХ хамгийнй том ШАЛТГААН мөн бээз нөхдөө. ЖДҮЧИД �######�аарай

зочин
зочин
1 сар 30, 2020 12:17

НОМТОЙБАЯРЫН АСУУДЛЫГ ЧУУЛГАНААР НЭЭЛТТЭЙ ЯВУУЛ

Зочин
Зочин
1 сар 30, 2020 12:21

Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг зодож л байсан. ТВ-ээр нэг л гудамжны атаман шиг юм гарааад л. Өөөрийгөө ч мэдэхгүй байж бусдыгаа буланд шахаад л

иргэн
иргэн
1 сар 30, 2020 15:36

мэдээж МАНАН, МАК Ялагдаж, Шударга ёс Хүрэлсүх ялах нь ойлгомжтой,

Mongol hun
Mongol hun
1 сар 31, 2020 13:49

Zonog ovgon ulaan hil haahgui shaltgaan hytadad irgedees 3000000 avch hileer oruulj bgaa ogoomor zah ni orlogogui boloh geed baigaa uchiraas mongolchuud uhej bsan ch hamaagui zonog ulaand hamaagui

Холбоотой мэдээ

Back to top button