Цагаан ордны сэтгүүлчдийн зоог барих арга хэмжээнд галт зэвсэгтэй этгээд халдлага үйлдэх гэж оролджээ
Вашингтон хотын Хилтон зочид буудалд Цагаан ордны сэтгүүлч нарын зоог барих ёслол явагдаж байхад галт зэвсэгтэй этгээд халдлага үйлдэх гэж оролджээ. Буутай этгээд Ерөнхийлөгчийг хамгаалах албаны ажилтан руу гал нээсний дараа Ерөнхийлөгч Доналд Трамп болон тэргүүн хатагтай Меланиа Трамп нарыг арга хэмжээ болж буй өрөөнөөс яаралтай гаргасан байна. Трамп болон буудуулсан ажилтан ноцтой гэмтээгүй гэж албаныхан мэдэгдсэн юм.
Трамп өөрийн сошиал хуудас дээрээ “Ерөнхийлөгчийг хамгаалах алба болон хууль сахиулах байгууллагынхан гайхалтай ажиллалаа. Тэд маш хурдан бөгөөд зоригтой байсан. Халдагчийг барьсан болохоор би арга хэмжээг үргэлжлүүлэх санал тавьсан гэхдээ үүнийг хууль сахиулах алба шийднэ” гэжээ.
Сүүлийн жилүүдэд АНУ-д улс төрийн хүчирхийлэл их гарах болсон. 2024 онд буюу ерөнхийлөгчийн сонгуультай жилд Трампыг хөнөөх гэсэн хоёр оролдлого гарч байсан.
Эх сурвалж: Reuters














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.