Орбан парламентаас огцорно гэж мэдэгдлээ
Нам нь парламентын сонгууль ялагдсан тул Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан удахгүй ажлаа хүлээлгэн өгнө. Тэгвэл тэрбээр парламентаас ч мөн огцорно гэдгээ мэдэгджээ. Орбан өөрийн сошиал хуудас дээрээ бямба гарагт /2026.04.25/ мэдэгдэл хийхдээ “Би одоо парламентад биш эх оронч хөдөлгөөнийг шинэчлэл дээр ажиллах хэрэгтэй” гэж хэлсэн байна.
Түүний Fidesz нам сонгуулийн өмнө 199 суудалтай парламентын 135 суудлыг эзэмшдэг байв. Харин сонгуулийн дараа тус нам 52 суудал авчээ. Тэдгээр суудлын нэг нь Орбаных байсан юм. Намынхаа гишүүдтэй уулзсаныхаа дараа Орбан мэдэгдэл хийхдээ Гуляш Гергели даваа гарагаас /2026.04.27/ эхлэн парламент дахь Fidesz-ийн бүлгийг удирдана гэжээ.
Петер Мажараар удирдуулсан сөрөг хүчний Tisza нам нийт суудлын гуравны хоёроос ихийг авсан билээ.
Эх сурвалж: BBC














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.