Малигийн батлан хамгаалахын сайд террорист халдлагад өртөж амь үрэгджээ
Малигийн Батлан хамгаалахын сайд Садио Камара бямба гарагт /2026.04.25/ террорист халдлагад өртөж амь үрэгджээ. Аль-Каида бүлэгтэй хамаарал бүхий “JNIM”-ийн террористууд Малигийн армийн төв баазын ойролцоо халдлага үлдсэн байна. Садио тус баазын ойролцоо амьдардаг байсан юм.
“JNIM” бүлэг өөр нэгэн босогчдын бүлэглэлтэй хамтран халдлагыг үйлджээ. Шинжээчид болон дипломатууд хэлж буйгаар энэ нь сүүлийн жилүүдэд болсон хамгийн том халдлагуудын нэг байсан аж. Малигийн зэвсэгт хүчин босогчдыг няцаах зорилгоор хэд хэдэн бүс нутагт босогчдыг дарах ажиллагаа явуулж байна гэжээ.
НҮБ мэдэгдэл хийхдээ Малид гарсан хүчирхийлэл, терроризмын эсрэг олон улс хамтарсан арга хэмжээ авахыг уриалсан байна. НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч Х дээр мэдэгдэл хийхдээ “Мали даяар гарсан халдлагын талаарх мэдээлэлд Ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш гүнээ санаа зовж байна. Тэр эдгээр халдлагыг эрс буруушааж байна” гэсэн юм.
Эх сурвалж: Reuters














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.