Дайн эхлүүлдэг хүмүүс ирээдүйг хулгайлж байна гэж пап Лео хэллээ
Ромын пап лам Лео сүүлийн үед Ираны дайныг шүүмжлэх болсон. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп болон түүний захиргааны өндөр албан тушаалтнуудын дургүйцлийг хүргээд байгаа юм. Трамп түүнийг гадаад бодлогын талаар огт мэдлэггүй, гэмт хэрэгт хөнгөн ханддаг хүн хэмээн шүүмжилсэн. Пап Леог руу дайралт хийсэн нь ихээхэн шүүмжлэл дагуулсан ч Трамп уучлал гуйхгүй гэж мэдэгдсэн байгаа.
Тэгвэл пап Лео ням гарагт /2026.04.26/ Анжелус мөргөлийн дараа үг хэлэхдээ дайн эхлүүлж, дэлхийн баялгийг завшдаг хүмүүс бүхэл ертөнцөөс энх тайван ирээдүйг хулгайлж байна гэжээ. Өчигдөр Чернобылийн осол гарсны 40 жилийн ой байсан тул пап Лео мөн цөмийн зэвсэг ашиглах талаар анхааруулга гаргасан байна.
Африкийн орнуудад арван хоног айлчлаад ирсэн пап Лео “Шийдвэр гаргах бүх түвшинд мэргэн ухаан, хариуцлага үргэлж давамгайлж, цөмийн эрчим хүчийг амьдрал болон энх тайвныг дэмжихэд үргэлж ашиглаж чадна гэж найдаж байна” гэжээ.
Эх сурвалж: Reuters














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.