НИЙГЭМЭнтертайнмент

Нууцлаг ухаарал хайрлах “Эргэх цэг” уран бүтээлийн үзэсгэлэнгийн фото агшин

Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд МУСТА Бурхан урлаач Ц.Энхмандахын “Эргэх цэг” уран бүтээлийн үзэсгэлэнгээс авсан гэрэл зургийн цомогийг хүргэж байна. Тус үзэсгэлэнд нийт 25 орчим бүтээл дэлгэгдсэн ба түүний бүтээлүүдийн гол онцлог нь  маш гүн гүнзгий утга агуулгаар дүүрэн бөгөөд дүрсний сонголт илэрхийлэл нь маш зөв оновчтой байдгаараа онцлогтой юм.“Эргэх цэг” үзэсгэлэнд оролцож буй  бүтээлүүдийг шороо болон ургамлын будгаар дагнаж зуржээ.

Тэрээр өөрийн гэсэн өвөрмөц арга барилаар зурдаг онцлогтой зураач бөгөөд түүний бүтээлүүдийг үзэгч олон ухаж ойлговол маш нууцлаг ухаарал хайрлах бүтээлүүд аж. Үзэсгэлэнг энэ сарын 30-ны өдрийг дуустал дэлгэх бөгөөд бурхан урлаач Ц.Энхмандах үзэсгэлэнд өөрийн биеэр байж, ирсэн үзэгч, урлаг судлаач нартай уран бүтээлийн талаар нээлттэй ярилцаж байгаа гэдгээ уламжилсан.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button