Гадаад мэдээДЭЛХИЙ

Москвад урьд өмнө нь үзэгдээгүй их хэмжээний цас оржээ

ОХУ-ын нийслэл Москвад их хэмжээний цас орсон байна. Фобос цаг уурын агентлагийн ахлах цаг уурч Евгений Тишковец хэлснээр ням гарагаас /2026.04.26/ даваа гарагт /2026.04.27/ шилжих шөнө 21 мм хур тунадас оржээ. Түүний хэлснээр дөрөвдүгээр сарын 27-нд ийм их хэмжээний цас орсон тохиолдол түүхэнд байхгүй аж.

Орсон цасны улмаас Москвад моднууд унасан тул цахилгаан дамжуулагч утаснууд тасарч, тус хотын ойролцоо оршдог 50 гаруй тосгон цахилгаан эрчим хүчгүй болсон байна. Цаг агаарын таагүй байдлын улмаас зарим нисэх онгоцны буудал түр хугацаанд нислэгүүдээ зогсоожээ. Москвагаас гадна ОХУ-ын хэд хэдэн бүсэд их хэмжээний цас орсон учир 76 мянга орчим хүн цахилгаан эрчим хүчгүй болсон гэж онцгой байдлын алба мэдэгдсэн байна. Самара хотод хүчтэй шуурснаас болж мод унаж гурван хүн амь үрэгджээ. Орон нутгийн албан тушаалтнууд хүчтэй шуурга хоёр хоног үргэлжилж магадгүй гэж анхааруулсан юм.

Эх сурвалж: The Moscow Times

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Путины тэнэглэлийг Бурхан гэсгээж бгаа юм бнаа !

Зочин
Зочин

Харин эсрэгээрээ юм биш үү

Холбоотой мэдээ

Back to top button