НИЙГЭМНийгэм мэдээ

Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж өгөх шийдвэр гарлаа

Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохыг Засгийн газраас шийдвэрлэлээ. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг эзэмшиж байгаад нас барсан 130,000 гаруй иргэний хувьцаа болон түүнд хуваарилагдсан ногдол ашгийг үр хүүхэд, гэр бүл нь өв залгамжлан авах боломж бүрдлээ. Тус тогтоол /2026.06.01/-ний өдрөөс хэрэгжихээр тусгагдсан байна.

Одоогийн зохицуулалтаар Өвлөх эрхийн гэрчилгээ, өв хүлээн авах хүний иргэний үнэмлэх түүнтэй адилтгах баримт бичиг, нас барсан хүний нас барсны гэрчилгээ, өв хүлээн авагчийн өргөдөл, гүйлгээний шимтгэл төлсөн баримт зэргийг бүрдүүлэн брокерын компанидаа хандсанаар хувьцааг өвлөн авдаг.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Г Болормаа
Г Болормаа

2019 онд бурхан болсон хүн орохуу

Зочин
Зочин

АМЬД АРЗАЙЖ БАЙГАА ЯДУУ ХҮМҮҮСТЭЭ НӨТ-ийн БУЦААН ОЛГОЛТОО ӨГӨӨЧЭЭ

Холбоотой мэдээ

Back to top button