НИЙГЭМНийгэм мэдээ
Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр тохиож байна
Монгол Улс нийгмийн бүх орчинд хүүхдийг зодож шийтгэхийг хуулиар хориглосон дэлхийн 49 дэх улс юм. Энэ өдөр дэлхийн улс орнуудад эцэг, эхчүүдийг хүүхэдтэйгээ хэрхэн харилцаж, хэрхэн хүмүүжүүлж байгаагаа эргэцүүлэн бодохыг, хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргуудыг эрэлхийлэхийг хүн бүрд уриалдаг юм. Монгол Улс бүх орчинд хүүхдийг зодож шийтгэхийг хуулиар хориглосон байдаг.
Хүүхэд хамгааллын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т “Эцэг, эхэд хүүхэдтэй холбоотой эрхээ урвуулан ашиглах, хүүхдийг үл хайхрах, зүй бус харьцах, бие махбодын шийтгэл хэрэглэх, гутаан доромжлохыг хориглоно” гэж заасан. Монгол Улсад 2006 оноос энэхүү өдрийг тэмдэглэн олон нийтэд танилцуулж хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлэхийг уриалсаар иржээ.
Х.ХУЛАН











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.