Гадаад мэдээДЭЛХИЙ

Эх орондоо дарамт шахалтад орно хэмээн виз мэдүүлдгийг АНУ хүлээн авахаа болино

Цагаан ордонд Доналд Трамп эргэн ирснээс хойш АНУ цагаачлал, орогнол болон визний бодлогоо чангатгаж ирсэн. Хамгийн сүүлд Трампын захиргаа B-1, B-2 ангиллын виз мэдүүлэхэд барьцаа төлбөр өгөх ёстой орнуудын жагсаалтад 12 улс нэмсэнд Монгол багтсан юм.

Тэгвэл одоо АНУ-д виз мэдүүлж буй хүмүүс эх орондоо дарамт шахалтад орохоос айдаггүй гэдгээ батлах ёстой болжээ. Энэ дүрэм нь цагаачлалын бус буюу жуулчин, оюутан, түр хугацааны ажилчны гэх мэт виз мэдүүлж буй хүмүүст хамаарна.

АНУ-ын Төрийн департамент энэ долоо хоногт элчин сайдын яам болон консулын газрууд руугаа кабелиар шинэ дүрмээ илгээжээ. Тэрхүү кабелийн мессежид “Аяллын зорилгоо худлаар мэдүүлдэг виз хүсэгчид, түүний дотор АНУ-д ирснийхээ дараа орогнол хүсэх зорилгоор цагаачлалын бус виз авч улмаар орогнол хүсэхийг оролддог хүмүүс цагаачлалын системийг буруугаар ашиглахаас консулын газрууд урьдчилж сэргийлэх хэрэгтэй” гэсэн юм.

Одоо консулын газрууд цагаачлалын бус виз мэдүүлэгчдээс “Эх орондоо эсвэл сүүлд удаан хугацаанд оршин суусан улсдаа бие сэтгэлийн хохирол, ялгаварлан гадуурхалттай тулгарсан уу” болон “Эх орондоо эсвэл сүүлд удаан хугацаанд оршин суусан орон руугаа буцахдаа бие сэтгэлийн хохирол амсаж эсвэл ялгаварлан гадуурхалттай тулгарна гэж айдаг уу” гэдэг хоёр асуултыг асууна. Эдгээр асуултад виз мэдүүлэгчид амаараа үгүй гэж хариулах ёстой аж.

Орогнол хүсэхийн тулд тухайн хүн АНУ-д биеэрээ байх ёстой эсвэл эх орондоо улс төр, яс үндэс, шашны хавчлагад өртөж байх ёстой юм.

Эх сурвалж: CNN

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Монголын ардчилал зогсонги байдалд орсоныг АНУ хүлээн зөвшөөрч, аливаа дэмжлэгээ хязгаарлаж эхэллээ дээ !

Холбоотой мэдээ

Back to top button