НИЙГЭМНийгэм мэдээ
Ирэх сарын 2-ноос иргэд автобуснаас буухдаа төлбөрийн картаа төхөөрөмжид уншуулдаггүй болно
Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж, төлбөрөө төлдөг. Тэгвэл 2026 оны тавдугаар сарын 2-ны өдрөөс эхлэн нэг төхөөрөмжөөр төлбөрөө төлнө. Мөн буухдаа картаа дарах шаардлагагүй болж байна. Нэг төхөөрөмжтэй болсноор иргэдэд хялбар, ойлгомжтой болох юм.
Зорчигч та дараах боломжуудаас өөртөө тохируулан ашиглаарай
- UB card аппликейшн ашиглан төлбөрөө төлөх боломжтой,
- Та QR ашиглан төлбөрөө төлөх боломжтой,
- Та зориулалтын картаа ашиглан төлбөрөө төлөх боломжтой,
- Та 100 байршилд байршуулсан киоскоос нэг удаагийн цаасан тасалбар авч төлбөрөө төлөх боломжтой бөгөөд тасалбар тухайн өдөр хүчинтэй,
- Та бүх банкны картаа ашиглан төлбөрөө төлөх боломжтой юм.
Картаа хэрхэн цэнэглэх вэ?
- UB Card аппликейшнийг ашиглаж хуучин UMoney картаа цэнэглэх боломжтой.
- Toki, Monpay, SocialPay зэрэг аппликейшн ашиглан цэнэглэлт хийх боломжтой.
Х.ХУЛАН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Анхнаас нь тэгээд хийж чадаагүй юм уу, тэгээд бидний татвараар авсан 2 дахь карт уншигч хэдэн мянган төхөөрөмж хэрэггүй болж хог дээр хаягдах уу
дахиад л мөнгө идэхнээ
Тэгээд дамжин суултаа яаж хийх юм. Сэлгэн суух болгондоо мөнгө төлдөг болж байгаа юм уу
UB card апп нь дамжин суухыг автоматаар тооцоод явчихдаг. Санаа зоволтгүй ээ
Бусад карт нь яхх уу
Ирэх сар гэж гарчигаа тодорхой бичнэ үү. 5 сарын 2 гэж ойлгох уу, 6 сарын 2 гэж ойлгох уу.
Автобусны төлбөр 1000 төгрөгөөр 4 удаа суух нь хэвээрээ юу эсвэл суух болгонд 1000 төлөх үү
1000 төгрөгөөр 4 удаа зорчидог хэв.рээ юу
Өнөөдөр би 2 удаа зорчиход 2-ланд нь төлбөр авч бна лээ
Картаа хаячихаад шинээр авсан Шинэ төхөөоөмж уншихгүй.Жолооч зангинаад картаа солиуул гээд бна Смарт карт яах вэ
Картын үлдэгдлээ харж чадахгүй хэцүү юм билээ...
Нэг төхөөрөмжид уншуулаад дахин явах болвол яах вэ дахиж ушуулаад явахуу
Зөв зөв. Зарим автобусны буух хаалганы төхөөрөмж нь ажилладаггүй шүү дээ.
1000-р 4-н удаа дамжин суух нь яасан бэ? Хэвээрээ биздээ. Суух болгондоо 1000г төлөхөөр хэцүү бнаа.
Дамжин суухад хэвээрээ 4удаа явна
Ахмад настан яах вэ
Ахмадын настан явж болно. Гэхдээ та ахмад настан карттай вм бол үнэгүй явна
1000-р 4-н удаа явах нь хэвээрээ биздээ. Суух болгондоо 10-р явах хэцүү бна шүү дээ
Буухдаа картаа уншуулж хэвшиж байсан юмсан дамжин суухад яах вэ 4удаа дамжин суугаад ашиггүй байсан юм байна лдаа нэг зүйлийг ягштал хэвшүүлээгүй байж хурдан2 өөрчлөх юм энэ монгол хүний зан болмооргүй л байна шүү
Э
Ахмад настан2 гээд хүний эрхийн мэдрэмжгүй, нас хүйсээр ялгаварладаг төхөөрөмж нь, түүнийг суурилуулаад байгаа сэтгэлгүй дарга нар нь Үндсэн хууль зөрчиж байгаа гэдгээ мэддэг болов уу? Нэгэнт л төлбөрөөс нь чөлөөлсөн юм бол "Баярлалаа" л гэвэл барав биз дээ?
харин тийм ээ 55 хүрээд л ахмад настан болчих юм аа новш гэж
Сэлгэн буух болгондоо мөнгө төлөх юмуу
Буухдаа уншуулахгүй гэдэг чинь болж бн зарим автобусны төхөөрөөмж ажилдаггүй юм бнлээ
энэ автбусанд суухад хөгширсөнийг нь сануулж бгаа нь маш муухай юм аа би 55 настай дөнгөж саяхан тэтгэвэрт гарсан гэтэл автобусанд суух бүрт минь өндөр настан гэж уншигддаг энэ бол надад маш айиаар цочмоор бас гунигламаар ичмээр мэдрэмж төрж бна Улсаас биднийг унаанд үнэгүй суулгаж байгаад нь баярлаж бгаа ч ьэр өндөр настан гэж дууддагийг нь өөочлөж болдоггүй юм уу хөнгөдөлттэй гэж зарлаж болмоор юм аа над шиг ингэж боддог хүмүүс бгаа л бх тийм үү манайхан ӨНДӨР НАСТАН гэж дууддаг даа биднийг 50 наснаас арай шүү