Гадаад мэдээДЭЛХИЙ

Ялалтын баярын парадад Трампыг уриагүй байна

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ирэх долоо хоногт Москва хотод болох Ялалтын баярын парадад АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампыг уриагүй гэж Кремль пүрэв гарагт /2026.04.30/ мэдэгджээ. Үүнээс нэг хоногийн өмнө буюу лхагва гарагт /2026.04.29/ Трамп, Путин нар утсаар ярьсан юм.

Улаан талбайд болох цэргийн парад урьсан зочидын жагсаалт хараахан олон нийтэд зарлагдаагүй байгаа. Гэхдээ Словакийн Ерөнхийлөгч Роберт Фицо зэрэг удирдагчид ёслолд оролцоно гэдгээ мэдэгдсэн байна. Беларусь, Төв Азийн орнууд зэрэг ЗХУ-ын хуучин гишүүн улсуудын удирдагчид баяр ёслолд оролцож ирсэн уламжлалтай билээ.

ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдэл хийхдээ энэ жилийн парадад цэргийн тээврийн хэрэгсэл оролцохгүй гэсэн юм. Өөрөөр хэлбэл сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд анх удаа танк, хуягтай машин зэрэг цэргийн тээврийн хэрэгсэлгүй парад болох аж. Сүүлийн үед Украин дроноор цохилт өгөх нь нэмэгдсэн тул аюулгүй байдлын үүднээс ийм шийдвэр гаргасан гэж Кремль мэдэгдсэн байна.

Эх сурвалж: The Moscow Times

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ЕЭ КУЛГАЙЧ АМИРАКАН ГИЛЗУ ӨБӨГӨНИЙГ БҮҮ УРИ КАРИН ЕНИНЭХИ ОРУНД МИНАЙ КИЗАК КУЛГАЙЧ НАРИГ ОЛНООР НЬ УРИ КАЗАР ДАЙЛАН

Зочин
Зочин

Парад болж байхад нь дроны цохилт өгөөд путинийг улаан талбайтай хамт тэгшлээд хаячихаасай

Зочин иргэн
Зочин иргэн
Reply to  Зочин

Яг өгч харагдаач!!!! Чадахгүй байж,хуцна.хол очиж мөөр,чамайг харин чад хийлгэх байх шүү..

Холбоотой мэдээ

Back to top button