Гадаад мэдээДЭЛХИЙ

Сөүлд үнэгүй Покэмон карт тараах арга хэмжээнд 40 мянган хүн цугларсан тул цуцалжээ

“Pokemon Korea” компани баасан гарагт /2026.05.01/ Сөүлийн Сонсү дүүрэгт үнэгүй Покэмон карт тараах арга хэмжээ зохиожээ. Гэвч тус арга хэмжээнд 40 мянга гаруй хүн цугларсан тул Сөүл хотын захиргааны хүсэлтээр үйл ажиллагааг цуцалсан байна.

Тэрхүү арга хэмжээгээр Мажикарп нэртэй Покэмоны ховор төрлийн карт тараах байсан юм. “Pokemon Korea” компани тус арга хэмжээг “Pokemon Mega Festa”-гийн 30 жилийн ойн баярыг тохиолдуулан “Seoul International Garden Show”-той хамтран зохион байгуулж байжээ. Арга хэмжээг цуцлахаас өмнө хүмүүс хэт их хүн нэг газар бөөгнөрсөн байгаа талаар сошиал орчинд бичжээ. Нэгэн хэрэглэгч бичсэнээр бол хэт олон хүн цугласны улмаас интернэт сүлжээ орохгүй байсан аж.

Покэмон картууд нь зах зээл дээр олон сая ам.доллар хүрэх тохиолдол бий.Тодруулбал 2026 оны хоёрдугаар сард 1998 оны Пикачүгийн карт 16.5 сая ам.доллароор зарагдаж байсан юм.

Эх сурвалж: Korea Times

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зулаа
Зулаа

Хаа газрын үнэгүй юманд дуртай хүмүүс олон юм даа! Тэгээд авах гэж уралдаж дайраад бие биенээ гишгэж алах байсан биз! Үнэгүй биш 50% хямдралтай өгөхгүй дээ! ХАХА

Холбоотой мэдээ

Back to top button