Ажиллах хүчний хомсдолтой тулгараад буй “Japan Airlines” хүн дүрстэй робот туршиж эхэлжээ
“Japan Airlines” компани ажиллах хүчний хомстолтой тулгараад байгаа учир Токиогийн Ханэда нисэх онгоцны буудал дээр хүн дүрстэй робот ажиллуулж туршиж эхэлжээ. Тус компани “GMO AI & Robotics”-тэй хамтран ачаа тээш ачих, бүхээг цэвэрлэх гэх мэт ажлуудад хүн дүрстэй робот энэ сараас эхлэн туршиж байгаа юм.
Японы хүн ам насжиж байгаа учир салбар бүрд ажиллах хүчний хомсдол үүсээд байгаа билээ. “Japan Airlines” компани хүн дүрст роботуудыг Ханэда нисэх онгоцны буудалд үе шаттайгаар нэвтрүүлнэ гэж мэдэгджээ. Роботуудыг турших ажил хоёр жилийн хугацаанд үргэлжлэх аж.
Нисэх онгоцны буудалд хийсэн бичлэгт Хятадын “Unitree” компанийн үйлдвэрлэсэн роботууд туузан дамжуурга дээр тээш тавьж байгаа нь бичигджээ. Мөн роботууд үйлчлүүлэгч нар руу даллаж, ажилтантай гар барьсан байна. “Unitree” компани хоёрдугаар сард хамгийн сүүлийн үеийн H1 загвараа хаврын баярын гала арга хэмжээн дээр кунг фу үзүүлбэр хийлгэн танилцуулсан юм.
Эх сурвалж: CNBC














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.