Гадаад мэдээДЭЛХИЙ

Бритни Спирс согтуугаар жолоо барьснаа хүлээн зөвшөөрч, хоригдох ял сонсох байснаа хөнгөлүүлжээ

Бритни Спирс даваа гарагт /2026.05.04/ согтуугаар жолоо барьсан буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч, хоригдох ял сонсох байснаа хөнгөлүүлжээ. 44 настай тэрбээр Вентура хошууны шүүх дээр өөрийн биеэр ирэлгүй өмгөөлөгчөөрөө дамжуулан буруугаа хүлээж буйгаа мэдэгдсэн байна. Ингэснээр тэр нэг жил тэнсэн харгалзах ял сонсох болж байгаа юм.

Тэрбээр гуравдугаар сарын 4-нд сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн байхдаа жолоо барьсан хэргээр баривчлагдсан. Тухайн үед хэвлэлийн төлөөлөгч нь түүний үйлдлийг хүлээн зөвшөөрч болшгүй зүйл гэж мэдэгдэж байсан юм. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт /2026.05.07/ прокурорууд түүнийг согтууруулах ундаа болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн үедээ жолоо барьсан гэж буруутган шүүхэд өгчээ. Тэгвэл даваа гарагт Бритни буруугаа хүлээсний дараа дүүргийн прокурор Эрик Насарэнко мэдэгдэл хийхдээ, сэтгэцэд нөлөөдөх бодис хэрэглэсэн үедээ жолоо барих нь ноцтой гэмт хэрэг ч гэсэн тэр бүрэн хариуцлага хүлээсэн гэсэн юм. Шүүхтэй тохиролцсон шаардлагаа дагаж, мөрдөх нь нэн чухал гэдгийг тэр онцолсон байна. Бритни тохиролцооныхоо дагуу мансууруулах бодисын эмчилгээндээ үргэлжлүүлэн явж, долоо хоног бүр сэтгэл зүйчтэй уулзаж сар бүр сэтгэл засалч дээр очих шаардлагатай юм.

Эх сурвалж: CNN 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button