Хантавирусийн сэжигтэй тохиолдол Испани болон Тристан да Кунха арал дээр бүртгэгдлээ
Баасан гарагт /2026.05.08/ хантавирусын хоёр шинэ сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна. Тодруулбал Испани болон Өмнөд Атлантын далайн алслагдсан байрлалтай Тристан-да-Кунья арлаас нэг нэг тохиолдол тус тус илэрчээ.
Олон мянган км-ын зайд орших эдгээр газруудад халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн тухай мэдээлэл түгшүүрийг бага зэрэг нэмэгдүүлээд байна. Гэхдээ ДЭМБ хантавирусийн олон нийтэд учруулах эрсдэл бага, вирус амархан дамждаггүй гэж мэдэгдээд байгаа юм.
Испанийн зүүн өмнөд хэсгийн Аликанте мужид 32 настай эмэгтэйгээс хантавирусын халдварын шинж тэмдэг илэрсэн тул шинжилгээ хийж байгааг Испанийн эрүүл мэндийн байгууллагууд мэдэгдэв. “MV Hondius” хөлөг дээр байхдаа халдвар авсан нидерланд эмэгтэй онгоцоор нисэх гэж байхад ард сууж байжээ. Халдвар авсан нидерланд эмэгтэйн бие нь дөрөвдүгээр сарын 25-нд өдөр онгон хөөрөхөөс өмнө муудсан тул эмнэлэгт хүргэгдээд нас барсан юм.
Харин Тристан-да-Кунья арал дээр нэгэн британи хүн халдвар авсан байж болзошгүй гэж Их Британийн Эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлаг мэдээлжээ. Орон нутгийн албаны хүмүүсийн хэлснээр тэр хүн дөрөвдүгээр сарын 13-наас 15-ны хооронд тус арал дээр зогссон “MV Hondius”-оос буусан аж.
Эх сурвалж: Reuters














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ГЭХДЭЭ ЖААХАН ОЛОУ УЛСЫН МЭДЛЭГЭЭ САЙЖРУУЛМААР БАЙНА. ИСПАНИ УЛС ЕВРОПЫН ЖИМС БЯСЛАГ ЕР НЬ ХАМГИЙН ӨНГӨТЭЙ ӨӨДТЭЙ ХҮНСИЙГ ЕВРОПЫН ДИЙЛЭНХ УЛС РУУ НИЙЛҮҮЛДЭГ УЛС ЮМ.
ТҮҮНЧЛЭН ДЭЛХИЙД ЯАЖ БИЗНЕС ЯВДАГ ТАЛААР ОГТ МЭДЛЭГГҮЙ МӨРТЛӨӨ ЩВЕЦАРИ УЛСТАЙ ӨӨРСДИЙГӨӨ УЛСЫГ ЗҮРЛЭХЭЭ БОЛИОЧЭЭ. ДЭЛХИЙН ЭМИЙН БИЗНЕСИЙГ ЕВРОПЫН ОРНУУП ЭНЭТХЭГ УЛС ДАВАМГАЙЛДАГ ДААТГАЛЫГ САЛБАРЫГ АНГЛИ УЛС БАНК САНХҮҮ ЗАРИМ НЬ ЕВРОП НИДЕРЛАНД ЗАРИМ НЬ АМЕРИК ГЭЖ ОЙЛГОЖ БОЛНО. САЯА КОРОНА ВИРУС БОЛ ХЯТАДТАЙ ӨРСӨЛДӨХ НЭГ АРГА Л БАЙСАН ШҮҮ ДЭЭ МОНГОЛ БОЛ ЭДИЙН ЗАСАГ НЬ ЭНЭ ТОМ ГҮРНҮҮДЭЭС ТЭС ӨӨР ЕВРОП Д БАЙГАА ҮНЭ ХАНШААР МАХ ХУДАЛДАЖ АВЧ БАЙНА ГЭДЭГ ЧИНЬ ЗҮГЭЭР Л ТЭНЭГЛЭЛ
халдвар гараад хүн үхэж эрлээд байхад хөлөг онгоц нь аяллаа үргэлжлүүлээд тэнээд байсан тэнэг юмаа
хүнээс хүнд халддаггүй гэсэн мөртөө өвчтэй хүний хажууд сууж ирсэн хүн өвдсөн гэнэ