Гадаад мэдээДЭЛХИЙ

Хантавирусийн халдвар бүртгэгдсэн онгоц сүүлийн зорчигдоо буулгаад Нидерланд руу хөдөлжээ

Хантавирусийн халдвар бүртгэгдсэн “MV Hondius” хөлөг даваа гарагт /2026.05.11/ Испанийн Тенерифе арал дээр сүүлийн зургаан зорчигчоо буулгаад Нидерланд руу хөдөлсөн байна. Тус хөлөг Тенерифе арлын Гранадилла де Абона боомтод түр зогсож дөрвөн австрали, нэг британи, нэг шинэ зеланд зорчигч болон 19 багийн гишүүн, хоёр эмч буулгажээ. Дараа нь тус хөлөг 25 багийн гишүүн, нэг эмч, нэг сувилагчийн хамт Нидерланд руу хөдөлсөн байна.

Арал дээр буусан зорчигчид болон багийн гишүүдийг Нидерланд руу нисэх онгоц дээр суулгасан гэж Нидерландын Гадаад хэргийн яам мэдэгджээ. Харин Испанийн Эрүүл мэндийн сайд Моника Гарсиа хэлэхдээ “Даалгаврыг амжилттай биелүүллээ. Бид дөнгөж сая ажиллагаагаа дуусгаад хөлөг хөдөллөө” гэсэн юм.

“MV Hondius” хөлгөөс нийтдээ 94 хүнийг буулгаж, эх орон руу нь буцаажээ. Тус онгоц 41 хоногийн өмнө Аргентины өмнөд бүсээс хөдөлсөн юм. Хөлөг дээр хантавирусийн халдвар гарсан гэдэг нь илэрснээс хойш есөн хоног өнгөрөөд байна. Халдварын улмаас хөлөг дээр явсан гурван хүн амь үрэгдээд байгаа.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button