НИЙГЭМНийгэм мэдээ
Тодруулга: Автобусны карт уншдаг систем засвартай байгаа, удахгүй хэвийн болно
Нийтийн тээврийн бодлогын газраас автобусны карт уншдаг UMoney төхөөрөмжийг шинэчилж "UB Card"-ыг энэ сарын 2-ноос ашиглалтад нэвтрүүлсэн. Ингэснээр иргэд UMoney карт болон UB Card аппликейшнийг ашиглаж нийтийн тээврээр үйлчлүүлэх боломжтой болж буй юм.
Өмнө нь иргэд буух болон суухдаа картаа төхөөрөмжид уншуулдаг байсан бол UB Card төхөөрөмж ашигласнаар зөвхөн суухдаа картаа уншуулж ₮1000 өдөрт гурван удаа дамжин суух буюу нийтдээ дөрвөн удаа зорчих боломжтой байна.
Харин зарим UMoney карт дамжин сууж болохгүй байгаа тохиолдол гарсан. Энэ тухай нийтийн тээврийн газраас тодруулахад "Систем засвартай байгаа, удахгүй хэвийн ажиллаж эхэлнэ. Одоогоор 53,5261 зорчигч UB Card аппликейшн ашиглаж нийтийн тээврээр үйлчлүүлж байна " гэлээ.
Б.АЗЖАРГАЛ














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Zugeer bsan yumiig yugiin zasdag bnaaa
Лагаа юм даа.
..ТИЙМ БАЙЛГҮЙ ДЭЭ..
Ub gard chin ooroo gatsaad laitai bn aa
картаа хаана, яаж цэнэглэх вэ?
ЁО ХҮНИЙГ ХӨГШИН БОЛСОНГ НЬ ҮРГЭЛЖ МЭДРҮҮЛДЭГ САНУУЛДАГ 50 ДӨНГӨЖ ГАРААС Л АХМАД НАСТАЙГААР НЬ ЗАРЛАДАГИЙГ НЬ БОЛИУЛЖ БОЛОХГҮЙ ЮУ АХМАД НАСТАН БОЛЖ БГАА НЬ ҮНЭН Ч СЭТГЭЛЭЭР УНАХ ЮМ ДАА БАЯРЛАЛАА ЭСВЭЛ ХӨНГӨЛӨЛТ ГЭЖ БОЛДОГГҮЙ ЮМ УУ