НИЙГЭМНийгэм мэдээ

Даваа гарагт согтуугаар жолоо барьсан 91 зөрчил бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр буюу даваа гарагт нийт 2219 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 834, гэмт хэргийн шинжтэй 150 дуудлага, мэдээлэл байна. Мөн согтуугаар жолоо барьсан 91 зөрчил бүртгэгджээ.

Үүнээс гадна гэмт хэргийн шинжтэй таван үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн таван хэргийг нөхөн илрүүлжээ. Цагдаагийн байгууллагаас жолооч нарт замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байх, замын хөдөлгөөний дүрмийг чанд мөрдөхийг онцгойлон анхааруулав.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button