НийгмийнНийгэм мэдээУЛС ТӨРУлс төрийн мэдээ

Танилц: Эрүүгийн хуулиас хасах болон шинээр оруулж ирэхээр төлөвлөж буй заалтууд

Эрүүгийн хуулийн 13.14 дэх "худал мэдээлэл тараах" гэдэг заалт нь үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй холбоотой Үндсэн хуулийн зарим зүйл заалтыг зөрчсөн гэх дүгнэлтийг ҮХЦ-ээс өнгөрсөн онд гаргасан. Тус дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрсөнтэй холбоотойгоор Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсуулж, парламентын босго давуулахаар зэхэж байна.

"Худал мэдээлэл тараах" гэдэгт дөрвөн гэмт хэргийг нэгтгэн бичсэн байжээ. Иймд уг заалтыг түдгэлзүүлнэ. Гэхдээ доторх агуулгыг задлан хоёрыг нь Эрүүгийн хуулиас хасаж, хоёрыг нь гэмт хэргийг тодорхойлолтыг боловсронгуй болгон нэмж тусгах томьёоллыг ажлын хэсгээс танилцууллаа.

Тухайлбал, гүтгэх, доромжлох, эдийн засаг, үндэсний байдалд аюул учруулахуйц худал мэдээлэл тараах, үнэн мэдээлэл боловч хувь хүний эмзэг мэдээллийг иргэний нэр төрийг гутаах зорилгоор санаатайгаар тараах гэсэн дөрвөн гэмт хэргийг "хольж" Эрүүгийн хуулийн 13.14-т тусгасан байжээ. Уг заалтыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулиас хасна.

Харин гүтгэх, хувь хүний эмзэг мэдээллийг иргэний нэр төрийг гутаах зорилгоор санаатайгаар тараах гэсэн хоёр гэмт хэргийг салган хуульчлахаар төлөвлөжээ. Ингэхдээ:

  • Эрүүгийн хуулийн 14.10-т гүтгэх гэмт хэргийг нэмж оруулна. Гэмт хэргийн хэв шинжийг тодорхойлохдоо "зориудаар", "хохирол учирсан байх", "мэдсээр байж тараасан" хэмээн бичжээ.
  • 13.11 зүйлийн 2.2 дахь заалтад хувийн нууцыг хэн нэгний нэр төрийг гутаах зорилгоор санаатайгаар задлах гэмт хэргийн агуулгыг нэмж оруулахаар тусгаад байна.

Уг хуулийн төслийг өнөөдөр ХЗБХ-ны хуралдаанаар хэлэлцсэн ч Ажлын хэсгийн ахлагч Х.Тэмүүжин гишүүний гаргасан горимын саналын дагуу дэмжих эсэх санал хураалтыг хойшлуулж шийдвэрлэв. Учир нь, Эрүүгийн хуулиас хасах болон нэмэлтээр оруулж ирж буй заалт нэг бүр дээр саналт хураалт явуулах нь зүйтэй, үүнд бэлтгэх хугацаа шаардлагатай гэж үзсэн юм.

Тэрбээр "Үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөний нөгөө талд иргэний нэр төр, алдар хүндээ хамгаалуулах үндсэн эрх байдаг. Үүний тэнцвэрийг хангасан байдлаар эрх зүйн зохицуулалт хийх хэрэгтэйг ҮХЦ-ийн дүгнэлтэд тусгасан" гэдгийг тэмдэглэн хэллээ.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Оролцогч
Оролцогч

Тэнэг монголчуудад асар хатуу хууль бхгүй бол бүгд мөхнө ЧИНГИС хаан 1сая төгрөгнөөс дээш хулгай хийж авилгал авсан бол дүүжил газар баялгаа харийханд найр тавтж өгсөн бол удмыг нь таст бүгдийг нь устага энэ бол тэнгэрийн ЗАРИЛАГА

Холбоотой мэдээ

Back to top button