Гадаад мэдээДЭЛХИЙ

Ши Жиньпин Ормузын хоолойг Иран нээх ёстой хэмээн санал нэгдсэн гэж Трамп хэлжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп хэлэхдээ БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин Ормузын хоолойг Иран нээх ёстой хэмээн санал нэгдсэн гэжээ. Гэхдээ БНХАУ тус хоолойг нээх тал дээр Техранд шахалт үзүүлэх эсэх нь тодорхойгүй байгаа юм.

Трамп Хятад дахь хоёр өдрийн айлчлалаа баасан гарагт /2026.05.15/ дуусгаад нутаг буцсан. АНУ руу буцаж нисэж байхдаа Трамп Иранаас газрын тос худалдаж авдаг Хятадын компаниудад тавьсан хоригоо цуцлах талаар авч үзэж байгаа гэжээ. Ираны газрын тосын хамгийн том импортлогч нь БНХАУ юм.

Ерөнхийлөгчийн онгоц дээр нэгэн сэтгүүлч Трампаас Ши Жиньпин Иранд шахалт үзүүлж, Ормузын хоолойг нээх тал дээр ажиллана гэж амлалт өгсөн эсэхийг асуужээ. Үүнд Трамп “Би ямар ч туслалцаа хүсээгүй, туслалцаа хүсэж байвал нэг юм хариуд нь өгөх ёстой болдог” гэж хариулсан байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button