Гадаад мэдээДЭЛХИЙ

Балба шерпа Эверест рүү 32 дахь удаагаа авирч рекорд шинэчилжээ

Балба улсын алдарт шерпа Ками Рита ням гарагт /2026.05.17/ Эверест рүү 32 дахь удаагаа авирч өөрийнхөө тогтоосон дэлхийн амжилтыг шинэчилсэн хэмээн албаныхан мэдэгджээ. 56 настай Ками Рита “14 Peaks Expedition” компанийн үйлчлүүлэгчдийг Эверест рүү дагуулан авирч рекордоо шинэчилсэн байна. Балбын Аялал жуулчлалын алба түүнд түүхэн амжилт бүтээсэнд нь баяр хүргэж, улсын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж буйг нь сайшаажээ.

Ками Рита ням гарагт орон нутгийн цагаар 10:12 минутад оргилд хүрсэн юм. Мөн 52 настай Лахпа шерпа 11 дэх удаагаа Эверестийн оргилд хүрч, хамгийн олон удаа тус ууланд авирсан эмэгтэй хүн болжээ. Ками Рита Балбын Солухумбу дүүргийн Тамэ тосгонд төрсөн юм. Тус тосгонд мөн Эверест руу анх удаа авирсан хүмүүсийн нэг болох Тэнзин Норгай мэндэлж байжээ. Кита Рима анх 1994 онд Эверестийн оргилд гарсан юм. 2014, 2015, 2020 онд Эверест рүү авирахыг хориглож байснаас бусад жилүүдэд Кита Рима оргилд нь хүрч байжээ. Тэрбээр нэг авиралтын улиралд оргилд нь хоёр ч удаа гарсан тохиолдол бий. Энэ жилийн авиралтын улиралд Балбын албан тушаалтнууд 492 хүнд авирах зөвшөөрөл олгожээ. Харамсалтай нь энэ сард гурван балба уулчин Эверест дээр амь үрэгдсэн байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button