Гэмт хэрэгНИЙГЭМНийгэм мэдээ
Адууны шир, гэдэс дотор зэргийг их хэмжээгээр хил нэвтрүүлэхийг завджээ
Өвөрмонголтой хиллэдэг Ганцмод боомтоор Монголын талаас Хятад руу хууль бусаар адууны шир, гэдэс дотор, агат чулуу зэргийг их хэмжээгээр хил нэвтрүүлэх гэж байгаад баригджээ. Тодруулбал, ойролцоогоор 9.8 тонны хэмжээтэй хууль бус эд зүйлсийг хураан авсан нь сүүлийн жилүүдэд бүртгэгдээгүй томоохон зөрчлийн тоонд багтаж байгааг БНХАУ-ын Гаалийн хяналтын албанаас мэдэгдэв.
Мөн Өвөр Монголын хилийн шалган нэвтрүүлэх ерөнхий газрын Эрээний хилийн хэсэг дэх Цагаачдыг зохицуулах албаны цагдаа нар энэ сарын 4-нд хил нэвтэрсэн нэгэн ачааны машинаас адууны их хэмжээний хатаасан өлөн гэдэс илрүүлж, хураажээ. Улмаар тус хэргийг Гаалийн хууль бус наймаатай тэмцэх газарт шилжүүлэн шалгаж байгаа талаар мэдээллээ.
Х.ХУЛАН






АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мөнголын хилээр гарахад нь шалгасан гаалийн ажилтныг шалгах хэрэгтэй !!! Тийм их хууль бус ачааг авилгалгүйгээр хилээр авч гаоах боломжгүй .
ийм тохиолдолд хил нэвтрүүлэх гэхгүй хилээр гаргах гэж ярина
хөөрхий монголын баялагыг яасан ч их зардаг юм бэ мөнгө мөнгө гэхий аргагүйдээ хүмүүжүүлж буй хүүхдүүд нь нэгнээ дээрхэлдэг, буруу замруу оруулна, тэгээд ичихгүй хүүхдээ өмөөрнө өөрийн хүүхэд буруу зүйл хийхэд өмөөрч хамгаалаад амьтны хүүхдийн буруу мэт аашилна ийм хүмүүс яаж ч эх орон адуу малаа хайрлах юм бэ... ????
Гаргаач дэ хэдэн төгхөг олж л байг дэ
Адууны шир гэдэс дотор хятад руу гаргасны хор уршиг юу байна аа Юу сүртэй юм бэ
Урд нь сайн шалгадаггүй бсан байхдоо