НийгмийнЯрилцлага

Хоёр дүүргийн эмнэлэгт 50 сая төгрөгийн үнэ бүхий амин дэм хандивласан Б.Төгөлдөртэй ярилцлаа

“Хүн бүхэн гэр бүлдээ хайртай. Тэднийгээ коронавирусээс, бусад өвчнөөс хамгаалах эхний алхам бол нийгмээ хамгаалах. Зөвхөн өөрийгөө бус өрөөлийг, нийгмээ хамгаалж байж л бид коронавирусийн эсрэг зогсож чадна” хэмээн тодотгож, уриагаа болгосон түүнийг Б.Төгөлдөр гэдэг. Бусдын адил хөдөлмөрлөж, Монгол Улсаа хөгжүүлэхийн төлөө зүтгэж яваа залуу.

“Их төгөл” ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Төгөлдөр коронавирусийн эсрэг монгол түмнээрээ хамтдаа зогсох, бусад байгууллагуудыг сайн үйлсийн аянд нэгдэхийг уриалж яваа юм. Тэрбээр монголчуудаа нэгдье, сайн үйлс хийе гээд зүгээр нэг яриад өнгөрөхийг урьтал болгосонгүй. Бусдыг уриалах, үлгэрлэхийн тулд Нийслэлийн хоёр дүүргийн эмнэлэгт 50 сая төгрөгийн үнэ бүхий 7000 ширхэг амин дэм, бэлдмэл хандивлажээ.

Нийгмийн хариуцлагаа ухамсарлан, сайн үйлсийн аянд нэгдэх, монгол түмнээ коронавирусийн эсрэг эсрэг хамтдаа зогсохыг уриалж буй түүнтэй ярилцлаа.

НИЙСЛЭЛИЙН ХОЁР ДҮҮРГИЙН ЭМНЭЛЭГТ 50 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭ БҮХИЙ АМИН ДЭМ ХАНДИВЛАЖЭЭ

-Коронавирусийн халдвар аюулын харанга дэлдсэн, цаг үе хүнд байгаа энэ үед жирийн нэгэн компани сайн үйлсийн аян эхлүүлж, бусад байгууллага, олон нийтийг нэгдэхийг уриалж буйд олзуурхаж байна. Энэ аяныг эхлүүлэх санаа танд хэрхэн төрөв?

-Миний хамран дээр нэг юм гараад эмнэлэгт тав хоног шаруулсан юм л даа. Тэгж явахдаа дүүргийн эмнэлэг ямар их ачаалалтай ажилладаг, иргэд ямар хүнд нөхцөлд эмчлүүлж байгааг хараад сэтгэл эмзэглэсэн. Төдийлөн эмнэлэгт үзүүлдэггүй болохоор өмнө нь анзаараагүй явснаа гэнэт мэдсэн юм л даа. Монголчууд бид энгийн ханиадыг дарж, эмчилж дийлэхгүй байгаа шүү дээ. Өвөл болж, хүйтрэхээр юу болдог билээ. Бага насны, нялх хүүхэдтэй эцэг, эхчүүдэд бүр ч хэцүү байдаг. Ийм байгаа нөхцөлд коронавирус Монголд ороод ирвэл яах вэ гэж би хамгийн түрүүнд бодсон. “Коронавирус биднээс холуур байгаасай” гээд залбирч суугаа хүн цөөнгүй байна. Уг нь дэлхий даяар онцгой байдал зарласан ийм үед тэгж залбирах бус коронавирусийн эсрэг юу хийж чадахаа сайн тооцоолж, нэгдэх хэрэгтэй. Мэдээж тэгэхийн тулд дархлаагаа дэмжих их чухал. Амин дэм хэрэглэх санхүүгийн боломжтой хүн хэд байгаа билээ. “Амин дэм яах вэ. Өнөөдөр хоол хийх гурил, будаагаа л авъя” гэж яваа нь хэд билээ. Тиймээс тийм хүмүүст туслах юм сан гэх санаа эмнэлэгт эмчлүүлж байхад надад төрсөн юм.

БУСДАД ҮЛГЭРЛЭХИЙН ТУЛД ЭНЭ ХАНДИВЫГ ӨРГӨСӨН

-Түүнийгээ хэдийнээс ажил хэрэг болгов?

-Уг нь бид нийслэлийн бүх дүүргийн эмнэлэгт тарааж өгөхийг хүссэн юм. Манай байгууллага том компани биш. Байгуулаад 10 жил болж байна, Монгол Улсад жижигхэн зах зээл эзэлдэг. Тэгээд нэг мөсөн дөмөгхөн тусалъя гээд бусад байгууллага, аж ахуйн нэгжүүд рүү хандлаа. “Бидэнтэй нэгдэх боломж байна уу, сайн үйлсийн аян хийе” гэж хандахад бүгд татгалзсан. Энд нэрийг нь дурьдаад яах вэ. Тэгэхээр нь би бодсон л доо. Өөрөө юу ч хийгээгүй, эхлүүлээгүй байж хий хоосон зүйл яриад яах вэ. Би өөрөө эхлүүлье, бусдад үлгэрлэе гээд энэ ажлыг эхлүүлсэн юм. Тэгээд компанийнхаа нөөц бололцоог судаллаа. Тэгэхэд 50 сая төгрөгийн үний бүхий 7000 ширхэг амин дэмийг эмнэлгүүдэд хандивлах боломжтой байсан л даа. Манай компанийн гурван хувьцаа эзэмшигч дэмжин, зөвшөөрөв. Нийслэлийн эрүүл мэндийн газартай холбогдон хэрхэн тусалбал, яаж хандивлавал илүү үр дүнтэй талаар зөвлөгөө авсан. Тэгэхэд тэд  “Витаминаа нийслэлийн бүх эмнэлэгт тараахаар хүч тарамдана. Нэг юм уу хоёр эмнэлэгт өгвөл илүү үр дүнтэй” гэж зөвлөсөн. Тиймээс бид хүн ам ихтэйг нь бодолцон Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн эмнэлэгт хандивлалаа.

-Тухайн эмнэлэгт эмчлүүлж буй бүх хүнд хандивласан уу?

-Тэгвэл бидний хандив хаана хаанаа хүрэхгүй. Тиймээс ахмад настай хүмүүс, хүүхдүүд, эмч нарт хандивласан. Бид эхэндээ зөвхөн ахмад настнууд, хүүхдүүдэд хандивлахаар төлөвлөөд байсан юм. Эмнэлэгт олон цагаар, ачаалалтай ажиллаж буй эмчийн ажил хүнд. Тийм болохоор эмч нарыгаа дэмжиж, амин дэм хандивлалаа.

ЗАРИМ ХҮН АЯНЫГ МААНЬ СӨРӨГ ТАЛААС НЬ ХАРСАНД ГАЙХСАН, ШАНТАРСАН

-Та бүхэн бусдадаа үлгэрлээд энэ аяныг эхлүүллээ. Аяныг чинь дэмжихээ, нэгдэхээ илэрхийлсэн байгууллага бий юү?

-Одоохонд алга л байна. Бидэнтэй нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна, хүлээж байгаа. Манай байгууллагын, бидний эхлүүлсэн санаачилга, буухиаг бусад компани, аж ахуйн нэгжүүд үргэлжлүүлээсэй. Энэ л хамгийн чухал. Аяныг маань зарим хүн сөрөг талаас нь харж буйд гомдсон. Зарим нь бүр “2020 оны иргэдийн хуралд чи өрсөлдөх гээд байгаа юм уу” гэсэн. Нэг найз маань над руу залгаад “Шал дэмий юм хийж байхаар наад 50 сая төгрөгөөрөө машинаа сольчихгүй” гэсэн. Хүмүүс тиймэрхүү хандлага гаргахад нь би гайхсан, шантарсан. Хүмүүс яагаад ийм өнцгөөс хараад байгаа юм бол, мөнгө, албан тушаалаас үнэ цэнэтэй зүйл амьдралд зөндөө бий. Найзууд маань намайг их дэмжсэн. Тэгэхээр нь би хөл дээрээ дахиад боссон, ерөөсөө энэ эхлүүлснийхээ үр дүнг нь үзье, бусад байгууллагуудаа уриалъя гэж шийдсэн. Тэгэхийн тулд хамгийн хүчтэй зүйл бол хэвлэл мэдээллийн байгууллага. Би өөрийгөө, байгууллагаа рекламдах гээгүй. Зүгээр л монгол түмнээ коронавирусийн эсрэг хамтдаа тэмцье, албан байгууллагуудаа нэгдье, дархлаажуулалтаа дэмжье гэж уриалах гэсэн юм шүү дээ, уг нь. Гэтэл биднээс төлбөр нэхсэнд гайхсан. Тэгэхээр нь боломжгүй ээ гээд шууд татгалзсан. Зөв зүйлд уриалж байхад үүнийг дэмжих байгууллага гарч ирнэ гэдэгт итгэсэн. Тэгсэн минь үр дүнгээ өгч, Eguur.mn  сайтын хамт олон уриалгахан хүлээн авч, бидний хүсэл мөрөөдөл, зорилгыг сонсон, нийгмийг сайн үйлсэд уриалж буйд талархаж байна. Ийм хандлагатай, сайн үйлсийг, зөв үйлийг дэмждэг байгууллага олон байгаа гэдэгт би итгэдэг.

-Саяхан хэсэг залуус хэвлэлийн хурал хийн “Маск үнэгүй тараа” гэж шаардсан. Маск үнэгүй тараалаа гээд өнөө маргаашаа аргацаахаас цаашгүй. Тэгэхээр илүү үр дүнтэй, өгөөжтэй, цар хүрээтэй зүйл чухал байх.

-Тиймээс л би дархлаажуулалтыг онцлоод байгаа юм. Зарим хүн “Танайх амин дэм хандивлаад бэлэнчлэх сэтгээлгээг өөхшүүллээ” гэж шүүмжилсэн. Гэхдээ коронавирусийн халдварын асуудал хүндэрсэн өнөө үед зөв гаргалгаануудын нэг нь энэ. Жил бүр амин дэм тараана гээгүй шүү дээ. Улсаараа айдастай, хүнд үед нийгмийн хариуцлагаа ухамсарлаад л хийж байгаа ажил.

ЗӨВХӨН БУС ӨӨРИЙГӨӨ БУС ӨРӨӨЛИЙГ, НИЙГМЭЭ ХАМГААЛЖ БАЙЖ Л БИД КОРОНАВИРУСИЙН ЭСРЭГ ЗОГСОЖ ЧАДНА

-Коронавирусын халдвар дэгдэн, дэлхий даяар онц байдалд зарласан өнөө үед иргэд хэрхэн урьдчилан сэргийлэх нь хамгийн зөв гаргалгаа вэ?

-Би өөрийгөө, гэр бүлээ, хайртай хүмүүсээ хамгаалахын тулд бид өөрсдөө харилцдаг бусад хүмүүсийг, нийгмээ хамгаалах шаардлагатай. Түүнээс биш хэдэн зуун амны хаалт, хэчнээн хэмжээний хоол хүнс гэртээ нөөцлөөд, бүгж суугаад ямар ч үр дүнгүй. Корона өөрөө вирусийн гаралтай өвчин. Тухайн хүн өөрийгөө хамгаалах, урьдчилан сэргийлэхийн тулд бусдыгаа ч бас хамгаалах шаардлагатай. Манай компани эм ханган нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Бидэнд 20 мянган ширхэг амны хаалт байсан ч нэгхэн өдрийн дотор зарагдаад дууссан. Манай ажилтан “Хувьдаа юм уу компанидаа 1000 ширхэг амны нөөцлөхгүй юм уу, захирал аа” гэсэн. Би тэгэхээр нь зөвшөөрөөгүй. Нийгэмд айдас үүсэж, хаа сайгүй сандарч байхад хэрэгтэй байгаа хүмүүс нь хэрэглэг гээд зөвшөөрөөгүй. Нөгөө талаар би, манай гэр бүлийнхэн зөвхөн маск зүүгээд, олон тоогоор нь нөөцлөөд үр дүнгүй. Яагаад гэвэл би өдөр бүр бусадтай нийгмийн харилцаанд ордог. Тэгэхээр бусад хүмүүст амны хаалт олдохгүй, урьдчилан сэргийлж чадахгүй бол би өөрийгөө, гэр бүлээ хамгаалж чадахгүй шүү дээ. Уханьчуудыг хүмүүс магтаж байна. Учир нь суурийн соёл иргэншилтэй хүмүүс “Бусдын эрх ашгийг хамгаалж байж өөрийгөө хамгаална” гэдгийг сайн мэддэг. Манайхан болохоор зөвхөн өөрийгөө бодоод байх юм. Бараа, бүтээгдэхүүн, амны хаалтыг их хэмжээгээр нөөцлөөд, дуусчихаж магадгүй гэж айгаад. Гэтэл тэгэлгүйгээр бусадтай аль болох хуваалцах хэрэгтэй шүү дээ, уг нь.

Манай компанийн маск дууссаны дараа би өөрөө маскгүй болсон. Тэгээд дугаарлаж байгаад “Мөнхийн тун”-гаас авсан л даа. Тэгж явахад манай найз 2000 ширхэг амны хаалт аваад нөөцөлчихөж. Би бүр гайхаад, гомдсон. Манай найз шиг тэгж нөөцөлсөн хэчнээн хүн байгаа бол. Уг нь тэгж нөөцлөлгүйгээр өдөр тутамдаа аваад байсан бол ийм зохиомол хомсдолд орохгүй байсан. Хүмүүс коронавирусээс урьдчилан сэргийлэхийн тулд амны хаалтыг л чухалчилж байна. Мэдээж зөв. Үүнээс гадна дархлаа их чухал. Хоёулангийнх нь эргэн тойронд ханиадны хэчнээн вирус байгааг таах аргагүй. Тэдгээрийн нэг нь коронавирус. Вирус ер нь хүний дархлаа суларахад хүний биед орж, идэвхиждэг. Тэгэх бололцоог нь хаахын тулд тэгж Нийслэлийн хоёр дүүрэгт 7000 ширхэг амин дэм, бэлдмэл хандивласан юм л даа.

ЗӨВ ДАДАЛ, ЗУРШИЛ СУУЛГАХАД ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ ЧУХАЛ

-Ямар ч зүйл зөв дадал, зуршил их чухал. Монголчуудыг дархлаагаа дэмждэг, жирийн үед ч маск хэрэглэдэг болгоход юу хамгийн чухал вэ?

-Эрүүл мэндийн боловсрол. Үүнийг хэдхэн жилийн хугацаанд шууд өөрчлөх боломжгүй. Жишээлбэл, илүүдэлтэй жинтэй хүн байлаа гэж бодъё. Эмч нар ихэвчлэн цахилгаан шатанд битгий суу, хоолоо сой гэх мэт маш олон төрлийн зөвлөгөө өгдөг. Тухайн хүн түүнийг нь хэдхэн өдөр идэвхтэй мөрдөөд больчихдог. Учир нь нэгэнт төлөвшчихсөн дадал, зуршлыг тийм амархан өөрчлөх боломжгүй. Тэгэхийн оронд “Та өдөрт юу, юу идсэнээ цаасан дээр бич. Орой түүнийгээ унш. Дараа нь долоо хоногийн турш юу идсэнээ нэгтгээд унш” гэж зөвлөдөг юм билээ.

Тэгэхээр тухайн хүн өдөрт таргалуулах, хүний биед сөрөг нөлөө үзүүлдэг олон төрлийн бүтээгдэхүүн идэж буйгаа анзаараад, өөрийгөө өөрчилж эхэлдэг юм билээ. Мэдээж үүнд эрүүл мэндийн боловсрол чухал. Монголчуудын эрүүл мэндийн боловсрол, мэдлэг тааруу байна. Үүнийг шууд өөрчлөх боломжгүй. Би яагаад дархлааг онцолсон нь учиртай. Дархлаагаар дамжуулан иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгож болно. Би 1990 оны залуу. Бидний үеийн залуусыг цэрэгт очихоор “Сульдаа” гэдэг. Яагаад гэхээр 1990-ээд оны зах зээлийн ороо бусгаа үед төрж, өссөн. Төмс,  лууван, манжин, талхны хүүхдүүд. Багадаа шаардлагатай амин дэмээ авч чадаагүй болохоор дархлаа муутай. Үүний улмаас бие султай, өвчлөмтгий байгаад байх шиг.

-Зовлон үзсэн ард түмэн нэгдэж чаддаг. Бидний амиа хичээсэн, нэгдмэл бус байгаа нь үүнтэй холбоотой гэж шүүмжлэх хүн олон.

-Үнэн л дээ. Энд хандлагын асуудал чухал яригдана. Монголчууд бид дайн самуунгүй, байгалийн гамшиггүй, амгалан тайван амьдардаг. Замын түгжрэл ихтэй байна гээд л хүмүүс бухимддаг. Тэгэхийн оронд машинтай байгаадаа талархах хэрэгтэй. Би машин унадаггүй. Манайхаас ажил гурван км-ын зайтай. Би машинаа унаад явахад түгжирсээр нэг цаг явдаг. За, тэгээд машины зогсоол хайж явсаар байтал цаг их алддаг. Харин ажилдаа алхаад явахад 30 минут зарцуулдаг. Цаганд хэмнэллтэй, эрүүл мэндэд тустай. Тэгэхээр авто замаа тэл гэж шаардахаасаа өмнө автомашины хэрэглээгээ зөв зохицуулах чухал л даа.

Коронавирусын халдвар дэгдсэнээс хойш монголчууд тодорхой хэмжээнд нэгдэж эхэлсэн, витаминжуулалт,  дархлаажуулалтын аяныг сонирхдоггүй байсан команиуд бидэнтэй холбогддог болсон нь дэвшил. Уг нь бид зөвхөн халдварт өвчин гарахаар бус энгийн үед маскаа идэвхтэй зүүдэг, орчин тойрноо ариутгадаг, дархлаагаа дэмждэг бол ханиад, томуу ийм их тусахгүй шүү дээ.

ЗАРИМ ЭМЧ НАР УХАНЬ РУУ ЯВНА ГЭЖ ПОПРОЫНХОО ОРОНД ДҮҮРГИЙН ЭМНЭЛЭГТ ОЧИЖ АЖИЛЛААСАЙ

-Монголын цөөнгүй эмч Уханьд очиж ажиллахаар болсноо мэдэгдсэн. Уг нь тэнд бус Монголынхоо ачаалалтай байгаа эмнэлгүүдэд ажиллавал илүү үр дүнтэй, өгөөжтэй шүү дээ.

-Тийм шүү дээ. Тийшээ явна гэж попрохын оронд ачаалал ихтэй дүүргийн эмнэлгүүдэд очиж ажиллаасай. Өнөөдөр залуусын хандлага өөрчлөгдөж буйд олзуурхаж байна. Ухань руу монгол эмч нар явах болсныг өөр өнцгөөс харж чадаж байгаа байхгүй юу. Баянгол дүүргийн засаг дарга С.Одонтуяа өнөөдөр хэвлэлд ярицлага өгөхдөө “Иргэдийнхээ эрүү мэндэд анхаардаг хот, улс хөгждөг” гэсэн байна лээ. Энэ яг үнэн. Яах вэ гэж санаа зовж суухын оронд бүгдээрээ нэгдье, санал бодлоо хуваалцъя.

-Аянхаа хүрээнд та бүхэн цаашид юу хийхээр төлөвлөсөн бэ?

-Юуны түрүүнд коронавирусийн эсрэг хамтдаа тэмцээд, ард нь гараадахъя. Дараа нь дархлаажуулалтыг дэмжих, олныг амин дэм хэрэглэж дадуулах, амьдралын зөв хэв маягт хэвшүүлэхийн тулд хийхээр төлөвлөсөн зүйл олон бий.

Дархлаажуулалт гээд түрүүнээс хойш зөндөө ярилаа. Дархлаажуулалт, эрүүл мэндийн боловсрол яагаад чухал вэ. Нэг жишээ авъя. АНУ-д эхчүүд хүүхдээ дутуу тээн, нярайн эндэгдэл өсөөд хүнд байдалд орж л дээ. Шалтгаан нь шаардлагатай амин дэмээ авдаггүй байсантай холбоотойг мэргэжилтнүүд тогтоосон. Тухайн үед америкчууд эхчүүддээ амин дэм тараагаагүй. Биологи, эрүүл мэндийн багш нарыг мэргэжлийн түвшинд бэлтгэсэн. Багш нараараа, боловсролын системээр дамжуулал хүүхдүүдэд амин дэмийн зөв мэдлэг, боловсрол олгосон. Мэдээж хүүхдүүд насанд хүрээд аав, ээж болно. Амин дэм яагаад чухлыг мэдсэн хүмүүс хэнээр ч гуйлгуулахгүйгээр хэрэглэж хэвшдэг. Үүнийх нь үр дүнд хэдхэн жилийн дараа АНУ-д нярайн эндэгдэл 63 хувь буурсан.

 -Хоёулангийнх нь ярилцлага энэ хүрээд өндөрлөж байна. Энэ талаар ярвал зүгээр болов уу гээд үлдсэн зүйл танд бий юү?

-Уриалгаа л хэлмээр байна. Нийгмийн эд, эс бүхэн эрүүл байж бид эрүүл байна. Бид бие биенээсээ хамааралтай, суурин соёл иргэншилтэй болж байгаа ард түмэн. Хүн бүхэн гэр бүлдээ хайртай. Тэднийгээ коронвирусээс, бусад өвчнөөс хамгаалах хамгийн зөв гаргалгаа нийгмээ хамгаалах.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2 сар 1, 2020 11:20

Б.Төгөлдөр гэдэг хүн ёстой мундаг з�##�уу байна. Ийм санаа сайтай хүмүүс олон байв�##� монгол хөгжинөө. Тус их, бага гэж байдаггүй. Сайхан санааны цаана шар тос гэдэг үнэн. Баяр хүргье.

Иргэн
Иргэн
2 сар 1, 2020 11:23

Танай сайт яагаад сэтгэгдэл бичих булан нээчээд олон сэтгэгдэл бичлээ гэсэн месеж илгээгээд байдаг юм. Нэг хүн хэдэн сэтгэгдэл бичих эрхтэй байдаг юм бол

Зочин
Зочин
2 сар 1, 2020 11:30

Сайн байнаа. З�##�уу удирдагч ёстой чух�##� үед хэрэгцээгий нь олж хандив өргөжээ. Мөн ч олон хүн байрласан даа. Одоо Б. Төгөлдөр захирлын жишээгээр хүн бүр л нийтийнхээ төлөө юу хийж чадахаа сайтар сэтгэж нийгмээ вирусээс аврах хэрэгтэй байна. Ганц нэг хүн маск, хүнс жоорлоод байгааг гайхаад л сууна. Зарим нэг нь "сүр бадарч" байна гэхийг сонсоод бас л эмзэглэж байна. Мөнгөтэй, боломжтой хүмүүс хоол хүнсээ базаачихаад гэртээ хэвтчихнэ, эсвэл хөдөө гарчихна гэж бодож л байгаа байх л даа. Гэхдээ агаар дуслаар х�##�дана, харьцаж байгаа хүмүүсээс х�##�дана гэдгийг маш сайн ойлгомоор байна. Би жишээлбэл хүүгийнхээ гэр бүлд ганц нэг маск, ариутг�##�ын бодис олдвол илүүчилж, хуваан авч, холл хүнсэнд нь жаахан ч болов нэмэр болох гээд хичээж байна. З�##�уу гэр бүл сар гаруй ажмогүй болчихоор бага насны хүүхдүүдээ тэжээх гэж үнэхээр амаргүй, түрээсэлж ажиллагаа явуулдаг байрны түрээс, байр, машины лизинг гээд гэртээ сууж вирусээс хамга�##�ахаасаа илүүтэйгээр стрэсдэж байгааг нуух юун. Бас сэтгэл маш их зовж байгаагаа ч илэрхийлье. Тийм болохоор ХҮН БҮР хамга�##�агдв�##� бид бүгд хамга�##�агадана. Олдсоноо хувааж, илүү зүйл, боломж байв�##� туслаарай, хүмүүс ээ! Төгөлдөр өө, сайн үйлс дэлгэртүгэй, баярл�##�аа!

Dalai
Dalai
2 сар 1, 2020 13:20

Gol deer ireed zalga

Darcy
Darcy
2 сар 2, 2020 00:31

Hi, I do believe this is an excellent website. I stumbledupon it 😉 I will revisit
once again since I bookmarked it. Money and freedom is the best way to change,
may you be rich and continue to guide other people.

Also visit my homepage: 청주어느 카지노 앵벌이 의 고백

Зочин
Зочин
2 сар 2, 2020 15:39

Бор зүрхээрээ хөдөлмөрлөж босч ирсэн з�##�уу ингэж сайхан сэтгэл гаргаж байхад сайхан байна.Гэтэл 3сая ард түмний баялагийг булааж авсан 30 гэр бүлийн хүнээс нэг ч сураг байхгүй байхымаа.Дэндүү амиа бодсон луйварчид байнадаа

Холбоотой мэдээ

Back to top button