Дугуйн аялал хийхээр Монголд ирсэн Итали залууг АНУ-ын иргэн зургаан удаа хутгалж гэмтээсэн хэргийг шүүнэ
Дугуйн аялал хийхээр манай улсад ирсэн Бүгд найрамдах Итали улсын иргэнийг хувийн таарамжгүй харилцааны улмаас АНУ-ын иргэн зургаан удаа хутгалж гэмтээсэн хэргийн шүүх хурал өнөөдөр БГД, ХУД, СХД Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болно.
Уг хэрэг |2025.09.06|-ны өдөр болсон. Цагдаагийн байгууллагад "БГД-ийн ... дугаар хороонд бусдад хутгалуулсан гадаад хүн хэвтэж байна" гэх дуудлага мэдээлэл тухайн өдрийн 19:00 цагийн орчимд ирсэн байдаг. Мөрдөн шалгалтын явцад таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, нэгнийхээ биед халдсан нь тогтоогдсон.
Улмаар АНУ-ын иргэн Олгин Макс Адлер-т холбогдох хүний амь насанд заналхийлсэн хэргийг |2026.01сар|-д прокурорын байгууллагаас шүүхэд шилжүүлсэн байна. Хэргийн шүүх хурал өнөөдрийн 13.30 цагт БГД, ХУД, СХД Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болно.
АНУ-ын иргэн Олгин Макс Адлер-т Эрүүгийн хуулийн 10.1-1 буюу Хүнийг алах зүйл ангид холбогдуулан яллах дүгнэлтийг Прокурорын байгууллагаас ирүүлжээ. Хуралдаанд шүүгч Л.Баатар, И.Ганбат, Х.Одбаяр нар оролцож, цагдан хорих эсэхийг шийдэх юм байна.
Холбогдсон хэргийн хуулийн заалт: Эрүүгийн хуулийн 10.1-1
10.1 дүгээр зүйл.Хүнийг алах: 1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
О.УНДРАЛ














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хуулийн өмнө хэн ч ялгаагүй байх ёстой
Mongold irsen juulchdad ayulgui orchin hamgiin chuhal
Гадаадын иргэн гэлтгүй ийм хэрэгт хатуу хариуцлага тооцох хэрэгтэй
Shuuh unen zuv shiidver gargana gej naidaj baina
Монголын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх хэрэг болж дээ
Монголын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх хэрэг болж дээ
Ayalal hiij yavsan hund iim yum tohioldson ni харамсалтай
Туршлагатай инженерүүд авч ажиллуулж байгаа нь эерэг сонсогдож байна
Zuv zohion baiguulj chadval umnud bus hugjih bolomjtoi
Манай улс баялаг ихтэй мөртлөө ашиглаж чаддаггүй нь харамсалтай
Hiin salbart iluu olon mongol mergejilten beltgeh heregtei
Төсөл бүр анхандаа гоё ярьдаг, дараа нь юу болдог билээ гэдгийг мартаагүй шүү
Ajil ni uragshilj baival hurungu oruulalt ch nemegdeh baih
Өмнөговийн бүсийн эрчим хүчний хэрэгцээ жилээс жилд өсөж байгаа
Huvi ezemshigch tatsan ni sanhuugiin huvid zuv alham yum shig