БНСУ-ын эрх баригч нам орон нутгийн сонгуулийн ихэнх тойрогт гарсан ч Сөүлд ялагджээ
БНСУ-ын эрх баригч Ардчилсан нам орон нутгийн сонгуулийн ихэнх тойрогт ялалт байгуулсан байна. Тус улсын Үндэсний сонгуулийн хороо өнөө өглөө /2026.06.04/ мэдэгдэл хийсний дагуу лхагва гарагт явуулсан санал хураалтад Ардчилсан нам хотын дарга, мужийн захирагчийн 16 тойргийн 12-т нь ялалт байгуулжээ. Харин гол сөрөг хүчин болох Ардын хүч нам Дэгү болон хойд Кёнсан мужид ялсан байна.
Сөүл хотын даргын сонгуульд Ардын хүч намын О Сэ Хүн хүлээлтийг давж дахин сонгогджээ. Сонгуулиа өгсөн хүмүүсээс авсан санал асуулгаар бол Ардчилсан намын Чон Вон О ялалт байгуулна гэж эх сурвалжууд мэдээлж байсан юм. Тэгвэл тус улсын Үндэсний сонгуулийн хороо орон нутгийн цагаар 09:30 минутад мэдээлснээр саналын 97.7 хувийг тоолж дуусахад О Сэ Хүн 48.94 хувийн санал авчээ. Харин Чон Вон О 48.34 хувийн санал авсан гэж сонгуулийн хороо мэдээлсэн юм.
Ардчилсан нам орон нутгийн захиргааны томоохон суудлуудыг авснаас гадна доод түвшний албан тушаалуудад ч ялжээ. Орон нутгийн захиргааны 227 суудлаас 120-ыг нь Ардчилсан нам авсан байна. Харин Ардын хүч нам 94 суудал авчээ.
Эх сурвалж: Korea Times














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.